Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Рэнтпэй Сольюшн" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Rentpay гэж юу вэ?

Нийслэл хотод маань 43 мянга гаруй өрх түрээсийн орон сууцанд амьдардгийг мэдэх үү? Үүн дээр нэмээд 88 мянга гаруй оюутан жил бүр орон нутгаас ирдэг нь түрээсийн байрны эрэлтийг нэмэгдүүлсээр байна. Гэсэн ч одоог хүртэл түрээслэгч болон түрээслүүлэгч аль аль талуудын хэрэгцээ хангагдахгүй хэвээр. 

   Гол асуудал нь 

Орон сууц түрээслэгчдийн 70% нь түрээсийн төлбөрөө сар сардаа төлөх сонирхолтой байдаг бол байрны эздийн 70% нь төлбөрөө бөөнд нь 3-12 сараар авахыг илүүд үздэг аж. Уг ашиг сонирхлын зөрүү нь түрээслэгч талд санхүүгийн дарамт учруулах, хүссэн байрандаа орж чадахгүй байх, түрээслүүлэгч талд найдвартай түрээслэгч олдохгүй, цаг алдах, үүнээс шалтгаалан санхүүгийн алдагдал хүлээх зэрэг асуудал үүсгэх юм. Тэгвэл уг асуудлыг шийдэхээр Rentpay түрээсийн цахим платформ шинээр бий болж байгаа гэнэ шүү. 

  Асуудлын шийдэл: Rentpay платформ 

  • Санхүүгийн үйлчилгээ: Дээрх асуудлын гол зангилаа болсон санхүүгийн асуудлыг түрээсийн шинэ боломж Rentpay шийдэх аж. Тэдний платформоор дамжуулан байр түрээсэлж буй хүмүүс зөвхөн сар сардаа мөнгөө төлөх бол түрээслэгч нар харин 6 сараар нь төлбөрөө бөөнд нь авах юм. Энэ хооронд гарч буй зөрүүг Rentpay хариуцаад явах юм байна. Нэг үгээр түрээслэгчийн өмнөөс түрээсийн төлбөрийг нь төлж, түрээслүүлэгчид чирэгдэл учруулахгүй гэсэн үг. 
  • Түрээсийн менежментийн үйлчилгээ: Найдвартай түрээслэгч олох, байр хүлээлгэн өгөх, хүлээн авах, СӨХ-ийн төлбөр өндөр гарах гээд байраа түрээслүүлэхэд тулгардаг толгойн өвчнийг бичээд байвал дуусахгүй байх. Энэ бүх нэмэлт ажлуудыг Rentpay таны өмнөөс хийгээд өгөх гэнэ. Түрээсэлж буй хүний хувьд ч мөн адил нүүлгэлт, нүүлгэлтийн дараах цэвэрлэгээ байрны эзэн нь ямар хүн байх бол гэх мэт асуудлууд үгүй болох юм. 

Ийнхүү Монголын түрээсийн зах зээлд олон улсын жишигт нийцсэн технологи дээр суурилсан түрээсийн менежментийн үйлчилгээг Rentpay-ийнхан нэвтрүүлж ирж байна. Үнэхээр дутагдаад байсан үйлчилгээг нэвтрүүлж, түрээсийн соёлыг утгаар нь хөгжүүлэх бололтой шүү. Юу юугүй байр худалдан авах гэж зовохгүй байр түрээслээд амьдардаг өдрүүд ойртож байна уу даа. 

7272022 оны 3 сарын 11
Rentpay гэж юу вэ?

Нийслэл хотод маань 43 мянга гаруй өрх түрээсийн орон сууцанд амьдардгийг мэдэх үү? Үүн дээр нэмээд 88 мянга гаруй оюутан жил бүр орон нутгаас ирдэг нь түрээсийн байрны эрэлтийг нэмэгдүүлсээр байна. Гэсэн ч одоог хүртэл түрээслэгч болон түрээслүүлэгч аль аль талуудын хэрэгцээ хангагдахгүй хэвээр.     Гол асуудал нь  Орон сууц түрээслэгчдийн 70% нь түрээсийн төлбөрөө сар сардаа төлөх сонирхолтой байдаг бол байрны эздийн 70% нь төлбөрөө бөөнд нь 3-12 сараар авахыг илүүд үздэг аж. Уг ашиг сонирхлын зөрүү нь түрээслэгч талд санхүүгийн дарамт учруулах, хүссэн байрандаа орж чадахгүй байх, түрээслүүлэгч талд найдвартай түрээслэгч олдохгүй, цаг алдах, үүнээс шалтгаалан санхүүгийн алдагдал хүлээх зэрэг асуудал үүсгэх юм. Тэгвэл уг асуудлыг шийдэхээр Rentpay түрээсийн цахим платформ шинээр бий болж байгаа гэнэ шүү.    Асуудлын шийдэл: Rentpay платформ  Санхүүгийн үйлчилгээ: Дээрх асуудлын гол зангилаа болсон санхүүгийн асуудлыг түрээсийн шинэ боломж Rentpay шийдэх аж. Тэдний платформоор дамжуулан байр түрээсэлж буй хүмүүс зөвхөн сар сардаа мөнгөө төлөх бол түрээслэгч нар харин 6 сараар нь төлбөрөө бөөнд нь авах юм. Энэ хооронд гарч буй зөрүүг Rentpay хариуцаад явах юм байна. Нэг үгээр түрээслэгчийн өмнөөс түрээсийн төлбөрийг нь төлж, түрээслүүлэгчид чирэгдэл учруулахгүй гэсэн үг.  Түрээсийн менежментийн үйлчилгээ: Найдвартай түрээслэгч олох, байр хүлээлгэн өгөх, хүлээн авах, СӨХ-ийн төлбөр өндөр гарах гээд байраа түрээслүүлэхэд тулгардаг толгойн өвчнийг бичээд байвал дуусахгүй байх. Энэ бүх нэмэлт ажлуудыг Rentpay таны өмнөөс хийгээд өгөх гэнэ. Түрээсэлж буй хүний хувьд ч мөн адил нүүлгэлт, нүүлгэлтийн дараах цэвэрлэгээ байрны эзэн нь ямар хүн байх бол гэх мэт асуудлууд үгүй болох юм.  Ийнхүү Монголын түрээсийн зах зээлд олон улсын жишигт нийцсэн технологи дээр суурилсан түрээсийн менежментийн үйлчилгээг Rentpay-ийнхан нэвтрүүлж ирж байна. Үнэхээр дутагдаад байсан үйлчилгээг нэвтрүүлж, түрээсийн соёлыг утгаар нь хөгжүүлэх бололтой шүү. Юу юугүй байр худалдан авах гэж зовохгүй байр түрээслээд амьдардаг өдрүүд ойртож байна уу даа. 

7272022 оны 3 сарын 11
Түрээсийн шинэ боломж

Жил бүр түрээсийн орон сууцны эрэлт нэмэгдэж залуу гэр бүлүүд, түр оршин суугаа иргэд, оюутан залуучууд гээд олон тооны хүмүүс орон сууц түрээслэн амьдрах болсон. Орчин үеийн залуусын амьдралын хэмнэл, өөрийнхөөрөө амьдрах чөлөөт хэв маяг, замын түгжрэл, цаг завгүй байдал гээд олон хүчин зүйл үүнд  нөлөөлж байна. Өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд нийт өрхийн 30%-с дээш  хувь түрээсийн орон сууцанд амьдардаг гэсэн судалгаа байдаг. 2021 оны байдлаар Улаанбаатар хотод нийт 414’292 өрх айл байгаагаас 10,3% буюу нийт 42,6 мянган өрх өөрийн эзэмшлийн сууцгүй, бусдын сууцанд түрээсээр эсвэл түрээсгүй оршин суудаг статистик байгаа. Түрээсийн орон сууцны эрэлт нэмэгдэж байгаа энэ үед түрээслэгч, түрээслүүлэгч хоёрт үүсдэг гол асуудал нь санхүүгийн асуудал. Орон сууцны эзэн өөрийн байрыг бусдад түрээслүүлээд төлбөрийг бөөнд нь буюу 6 + 1  эсвэл 3 + 1 нөхцөлөөр урьдчилж авах хүсэлтэй байдаг бол түрээслэгч тал төлбөрөө сар сардаа төлөх сонирхолтой. Тэгвэл түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын хооронд үүсдэг энэ асуудлыг шийдэх санхүүгийн үйлчилгээг түрээсийн менежментийн үйлчилгээтэй хамт цогцоор нь шийдвэрлэх Рэнтпэй үйлчилгээг та бүхэнд танилцуулъя. Рэнтпэй бол үл хөдлөх хөрөнгийн салбарт технологи, санхүүгийн үйлчилгээ, түрээсийн менежментийн цогц шийдэл, шинэ соёл, стандартыг нэвтрүүлж орон сууц түрээслэгч байрны эзэнд түрээслэгчийн өмнөөс төлбөрийг 6 сараар бөөнд нь олгож, түрээслэгчээс  1 сарын урьдчилгаа төлбөр авч, үлдсэн төлбөрийг сар сардаа төлөх Түрээсийн шинэ боломжийг санал болгож буй онлайн платформ юм.  Рэнтпэй санал болгож буй санхүүгийн үйлчилгээг авахын тулд та rentpay.mn вэб хуудас руу орж шинэ хэрэглэгчийн бүртгэл үүсгэж, үйлчилгээний эрхээ шалган, гэрээ байгуулаад хүссэн байршилдаа, хүссэн байраа сонгох боломжтой. Рэнтпэй санхүүгийн үйлчилгээг авахын тулд та нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлдэг байх шаардлагатай  бөгөөд, өөрийн орлогыг баталгаажуулан үйлчилгээний эрхээ онлайнаар шалгаж, эрх үүссэн тохиолдолд Рэнтпэй үйлчилгээний нэг удаагийн хураамж төлөөд нэмэлт хүү, шимтгэлгүйгээр Түрээсийн менежментийн цогц үйлчилгээ авах боломжтой болно. Рэнтпэй Түрээсийн менежментийн мэргэжлийн үйлчилгээг авснаар түрээстэй холбоотой  аливаа харилцааны стресст өртөхгүй, хүссэн байраа хялбараар олж тухайн байрны бүх мэдээллийг онлайнаар үзэх, технологи дээр суурилсан системийг хөгжүүлснээрээ  давуу талтай юм. Рэнтпэй үйлчилгээ нь Түрээслүүлэгч талд ч мөн адил санхүүгийн болон түрээсийн менежментийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд таны үл хөдлөх хөрөнгийг 100% хөнгөлөлттэй орон сууцны даатгалд хамруулан, найдвартай түрээслэгч зуучлан, түрээсийн төлбөрийг 6 сараар урьдчилан олгож, түрээстэй холбоотой бүх харилцааг мэргэжлийн төвшинд зохицуулах юм.

4842022 оны 3 сарын 11

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.