Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг ОУ-ын стандарт, Монгол улсын хууль, компанийн бодлого, журамд нийцүүлэн хэрэгжүүлэх, зохион байгуулах; Холбогдох хууль, дүрэм журам, зааврын дагуу бүх төрлийн татварын тайланг бэлтгэх, тайлагнах, тэдгээрийн тооцоолол болон үлдэгдэлд хяналт тавих; Удирдлагыг санхүүгийн бодит үнэн зөв мэдээллээр шуурхай хангах, санхүүгийн тоон мэдээлэлд үндэслэн, анализ судалгаа дүгнэлт хийж, Удирдлагад танилцуулах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх; Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар албаны ажилтнуудад заавар, зөвлөмж өгөх; Тогтмол болон гэнэтийн тооллого хийх ажлыг удирдан зохион байгуулах, тооллогын явцад хяналт тавих;
Захиргааны өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах; Албан бичиг боловсруулах, баримт бичгийн бүртгэл, хадгалалт хамгаалалт, архивлалтыг хариуцан ажиллах; Компанийн дотоод хурал, уулзалтыг хариуцан зохион байгуулж, олон нийтийн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажиллах; Оффисын цэвэр цэмцгэр байдал, бичиг хэрэг, бусад бараа материалын хангамж, хэрэглээнд хяналт тавьж хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг;
Байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардагдах бараа материал, хангамжийн материал, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээгээр ханган ажиллах; Шаардлагатай сэлбэг хэрэгсэл хангамжийн материалыг зах зээлийн үнийн судалгаан дээр үндэслэн оновчтой, чанартай, хямд худалдан авалтыг хийх; Бараа материал, сэлбэг хэрэгслийн үлдэгдэл, нөөц, хэрэглээнд дүн шинжилгээ хийж тасралтгүй, доголдолгүй захиалга, худалдан авалт хийх системийг бүрдүүлэх; Худалдан авалт хийхдээ тухайн сэлбэг хэрэгслийг сайн мэдэх албан тушаалтан болон хариуцсан мэргэжилтэн, харилцагч байгууллагын мэргэжилтэнтэй зөвлөж, зөв сонголт хийх; Худалдан авалт хийхдээ байгууллагын санхүүгийн бодлого, сахилга батыг баримтлан, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хүрээнд ажиллах; Тогтсон хугацаанд уурхайн болон төвийн агуулахын сэлбэг хэрэгсэл, бараа материалын орлого, зарлага, үлдэгдлийн бүртгэл хийх, тоолох, эмхэлж цэгцлэх;