Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Профинито Монголиа

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Худалдааны зөвлөх

Профинито Монголиа ХХК нь тавилга болон барилгын материал импортлогч дистрибьютер компани. Бид хэрэглэгч, болон харилцагчдад өндөр чанартай, дэлхийн тэргүүлэгч брэндүүдийг нийлүүлдэг билээ. Дэлхийн алдарт Италийн Инфинити брэндийн порцеллан чулууны Мишээл экспод байрлах үзүүлэнгийн өрөөнд Худалдааны зөвлөхөөр ажиллаж хэрэглэгчдэд мэдлэг, мэдээлэл хүргэх ажлын байранд таныг урьж байна.   Худалдааны зөвлөх та компаний хувьд үнэ цэнэтэй үүргийг гүйцэтгэнэ. Таны үндсэн ажлын үүрэг нь хэрэглэгчтэй харилцах, мэдлэгжүүлэх, порцеллан чулууны үзэсгэлэн, үнэ цэнийг хэрэглэгчдэд мэдрүүлж худалдан авалт хийлгэх байна. Таны тухайн чулууны талаарх мэдлэг, эерэг хандлага хэрэглэгчдийг татах гол нөхцөл болно.   Ажлын үндсэн үүрэг: Бүтээгдэхүүн танилцуулах: Хэрэглэгчдийг үзүүлэнгийн өрөөндөө мэндэлж угтах, чиглүүлэх. Порцеллан чулууны давуу тал, чанаруудыг танилцуулах, харуулах. Бүтээгдэхүүний хэмжээ, гадаргуу зэрэг мэдээллүүдийг бүрэн танилцуулах. Бүтээгдэхүүний мэдлэг: Бүтээгдэхүүний талаар сүүлийн үеийн мэдээллүүдийг тогтмол авдаг байх, техник үзүүлэлтүүд, өнгө, хээ, арчлах зааварчилгаа гэх мэт. Хэрэглэгчдийн асуух асуултанд тодорхой үнэн зөв хариулт өгөх. Хэрэглэгчтэй харилцах: Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодруулж, санал болгох зөвлөх. Хэрэглэгчийн шаардлагад нийцүүлж, харилцан яриа өрнүүлэх. Дээж хариуцах: Хэрэглэгчдэд бүтээгдэхүүний дээжийг тогтмол танилцуулж харуулах. Бүтээгдэхүүний дээжний шошго, нэрний бүрэн бүтэн байдлыг хянах. Зөвлөх: Борлуулалтын багтай уяалдаа холбоотой ажиллаж худалдан авалт хийх магадлалтай хэрэглэгчтэй хамтарч уулзалт хийх. Хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг тогтмол хуваалцаж, сайжруулалт дээр ажиллах. Үзүүлэнгийн өрөөг хариуцах: Үзүүлэнгийн өрөөг тогтмол цэвэр, цэгцтэй байлгах. Бүтээгдэхүүнүүдийн үзэмж, харагдах байдал дээр тогтмол анхаарах.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Мишээл экспо барилгын их дэлгүүр 38 тоот.

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.