Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Плас саплай инженеринг" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Плас саплай инженеринг” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдаж, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлүүлсэн.

Үүсгэн байгуулагдсан цагаас хойших жил гаруйн хугацаанд Компани нь нийт 3 бетон зуурмагийн үйлдвэрийг 2 байршилд тус тус угсарч, суурилуулан бүрэн ашиглалтад оруулж, нийт 50,000 гаруй м.куб бетон зуурмагийг чанар, стандартын шаардлага хангасан байдлаар бэлтгэн нийлүүлсэн.

Төслийн онцлог:

  • “Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын цогцолбор төсөл нь Монгол улсад анх удаагаа 1-р зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай.
  • “Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төв” (ТНАЛТ) нь жилд 20 сая/тонн түүхий нүүрсийг вагон тээвэрт ачих хүчин чадалтай ложистикийн төвийг бүтээн байгуулах төсөл юм. Энэхүү дэд бүтцийн байгууламж нь уул уурхайн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж дэлхийн зах зээлийн жишгээр баялгаа үнэлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл болсон.

Бөөрөлжүүтийн 300МВТ-ын цахилгаан станцын барилга угсралтын төсөл нь Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж буй Монгол Улсад хамгийн бага өртөгтэй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэх бололцоог бий болгосон. Энэхүү цахилгаан станц нь нүүрсний шаталт өндөр, усны хэрэглээ гурав дахин бага, түлшний найдвартай эх үүсвэртэй төдийгүй нүүрсийг уурхайгаас битүү туузан дамжуургаар зөөвөрлөх зэрэг давуу талтай. Тус төсөл амжилттай хэрэгжиж дууссанаар Төв, өмнөд, зүүн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэрийг бий болгоод зогсохгүй бүс нутагт дэд бүтэц, үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлэх чухал нөлөө үзүүлнэ.

  • Алсын хараа

    Олон улсын стандартыг хэрэгжүүлэгч, нийгмийн хариуцлагатай, салбартаа тэргүүлэгч, тасралтгүй өсөн дэвжигч хамт олон байна.

  • Эрхэм зорилго

    Монгол улсын барилгын салбарт чанарыг тогтооно.

  • Уриа

    Чанарыг эрхэмлэнэ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    1. Мэргэжлийн баг 2. Хариуцлага 3. Ёс зүй 4. Хамтын ажиллагаа

  • Байгуулагдсан он

    2021

  • Ажилтны тоо

    32

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Парк Плэйс оффис 405 тоот, Чингисийн өргөн чөлөө 24, Улаанбаатар 14241, Монгол улс

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.