Төслийн удирдлагын хэлтэст:- Компанид шинээр эхлэж байгаа болон хэрэгжиж буй төслүүдийн үе шатуудад чиг үүргийн дагуу дэмжлэг үзүүлэх, хяналт тавиж ажиллана.- Компанид хэрэгжиж буй ажил, үйлчилгээнд арга зүйгээр хангаж ажиллах.- Хэрэгжиж буй төслүүдэд явцын хяналт тавих, төслийн удирдагч төслийн багийханд төсөл хэрэгжүүлэх явцад төслийн удирдлагын стандартыг хангаж буй эсэхийг хянах, хангуулж ажиллах- Төслийн удирдлагын хамгийн сүүлийн үеийн олон улсад нэвтэрч буй стандарт, програм хангамж, техник технологийг судалж боломжтойг нь компанид, хэлтсийн үйл ажиллагаанд нэвтрүүлж ашиглах, үр дүнг гаргаж ажиллах.- Компанийн үйл ажиллагаа сайжруулах шинэ техник технологийн судалгааг хийж байнгын хөгжүүлэлт хийж ажиллана. Хавсран хийгдэх:Хөдөлмөрийн эрүүл мэнд, Аюулгүй байдлын хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын нийт ажилтнуудыг хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагаар хангах, осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангаж ажиллах;