Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ауэр Стори цэцэрлэг

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бидний баримтлах үндсэн 4 тулгуур багана

Цогц хүүхдийн хөгжил, хүүхэд бүрт ганцаарчилсан анхаарал, чадварлаг багш хамт олон, баялаг орчин нөхцөл гэсэн дөрвөн үндсэн тулгуур баганууд дээр суурилан өөрсдийн итгэл үнэмшил болон зарчмуудыг манай цэцэрлэг тодорхойлсон байдаг. Цор ганц давтагдашгүй өөрийгөө олж нээсэн, өгөөмөр энэрэнгүй сэтгэлтэй, насан туршийн суралцагч, биеэ даасан бүтээлч удирдагч, хамтрагчдыг бүтээлцэхэд бид нэгдэж байна.

Бидний итгэл үнэмшил:

  • Хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүй болон хэл ярианы хөгжлийн хамгийн шилдэг судалгаанууд болон практикуудыг хэрэгжүүлдэг байх
  • Шинжлэх ухаан, урлаг, хэл шинжлэлийн суурь мэдлэгтэй байж, өөрсдийгөө илэрхийлэх чадвартай байх
  • Шилдэг багш нарт хөрөнгө оруулж, тасралтгүй хөгжих, мэргэжлийн чадвараа сайжруулах боломжуудаар хангах
  • Гэр бүлийн оролцоо их байх тусмаа бага насны хүүхдүүд хамгийн сайн суралцдаг. Боловсролын салбараас бусад салбаруудад ажиллаж буй эцэг эхчүүд өөрсдийн мэдлэг, ур чадваруудаа харамгүй хуваалцана гэж итгэж байна
  • Сургалтын хөтөлбөр болон заах арга барил нь хүүхэд бүрийн сонирхол, хэрэгцээнээс үүдэж гарах нь чухал
  • Сургалтын орчин нь аюулгүй, баялаг материал, хэрэгслээр хангагдсанаар хүүхдийг суралцахад илүү хялбар болгодог
  • Баримтжуулалт (зураг, бичлэг, яриа) болон эргэцүүлэл хийх замаар багш нар тухайн хүүхэд бүрийн нөхцөлд тохирсон ур чадваруудыг нь ахиулах, хөгжүүлэх санаачлагуудыг гаргах бөгөөд тухайн хүүхдийн сонирхлын хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулж ажиллах
  • Суралцах үйл явц нь ямар нэгэн ур чадвар эзэмшихээс илүүтэйгээр яаж бодох, яаж асуулт асуух, яаж сонирхож буй зүйлийнхээ талаар эрэл хайгуул хийх зэрэг танин мэдэхүйн ач холбогдлыг харгалзах нь чухал
  • Анги бол бидний хоёр дах гэр гэдэг иймээс өөр хоорондын ижил төстэй байдал, ялгаатай зүйлсийг хүндэлж, хүлээн зөвшөөрч, бүгдэд хүртээмжтэй орчин байхад суралцах
  • Цэцэрлэг маань уламжлалт хөтөлбөрөөс гадна орчин үеийн урлагийн арга зүйг их ашиглаж хүүхдийн сэтгэл зүй болон өөрийгөө илэрхийлэх ур чадваруудыг хөгжүүлэх боломжуудыг бий болгоно
  • Байгаль орчин, цаг уурын боловсролыг олгож, дэлхийн иргэний суурь боловсролын шинээр гарч буй судалгаа, шинжлэх ухааны ололт нээлтүүдийн туршиж, хэрэгжүүлэх лаб цэцэрлэг байна
  • Алсын хараа

    Хүүхэд бүрийг өөр, өөрийнхөө хамгийн сайн хувилбар байх суурийг тавьж, ирээдүйд амьдралдаа сэтгэл хангалуун байх дэлхийн иргэдийг бэлтгэнэ.

  • Эрхэм зорилго

    Орчин үеийн хүүхдийн хөгжил болон суралцахуйн шинжлэх ухаанд суурилсан хүүхэд төвтэй арга зүйг нэвтрүүлэн, 21-р зууны хэрэгцээт ур чадварыг олон төрлийн сайн практик туршлагуудыг хэрэгжүүлж, хүүхдэд сургуулиас өмнөх шилдэг боловсролыг олгоно.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Үнэт зүйлс

    Бүх оролцогчдын хамтын ажиллагаа Мэргэшсэн хамт олон Ёс зүй, шударга зан

  • Байгуулагдсан он

    2023

  • Ажилтны тоо

    21

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Times Square Хотхонь 511 байр, 102 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.