RETRO ROMANCE НЭРТЭЙ ШИНЭ КОЛЛЕКЦИУД ИРЛЭЭ.
Хамгийн гоёмсог өнгийг бидэнд мэдрүүлдэг алтан шар намрын өдрүүд үргэлжилсээр... ORSAY намрын навчсын нүд алдам өнгийг цэцэгсийн романтик хээтэй хослуулж намрын сэрүүн өдрүүдийг гэгээлэг, өнгөлөг болгох шинэ загваруудаа гаргажээ. 70-аад оныг санагдуулам шинэлэг загварын пальто, сүлжмэл ноосон цамцнууд нь загварлаг бөгөөд дулаахан мэдрэмжийг танд төрүүлнэ. ORSAY брэндийн бүх салбаруудаар худалдаалагдаж байна.