Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Оношмед Лаборатори

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
“Оношмед” ХХК нь 2004 оноос эхлэн клиник оношлогооны лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн Монголын анхны хувийн лабораториудын нэг юм. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд бид орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан мэргэшсэн баг хамт олны бүрэлдэхүүнтэй оношлогоо шинжилгээ хийж, үйлчлүүлэгчдийнхээ итгэл, талархлыг хүлээсэн үйлчилгээ үзүүлсээр ирлээ.
Үйлчлүүлэгчиддээ чанартай үйлчилгээ, найдвартай оношлогоог санал болгож, тэдний хувийн нууцыг чандлан хадгалах зарчмыг бид баримтлан ажилладаг.
Манай лаборатори дараах төрлийн оношлогоо, шинжилгээг түргэн шуурхай, найдвартай авч үйлчилж байна. Үүнд
  • Биохими
  • Гематологи
  • Иммунологи
  • Молекул биологи
  • Цитологи
Өнгөрсөн хугацаанд бид шинжилгээ бүрт чанарын дотоод хяналтыг явуулж хэвшүүлсэн. Манай лаборатори нь УГТЭ, ХӨСҮТ, ЦССҮТ, Английн Randox - ийн лавлагаа лабораторуудаас зохион явуулдаг гематологи, биохими, иммунологийн чанарын гадаад хяналтанд амжилттай оролцдог.
Үнэн зөв найдвартай шинжилгээ авахад чанартай тоног төхөөрөмж, мэргэжлийн эмч, лаборант хамгийн чухал. Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанар стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжүүд болох Японы Sysmex, Францын BioMerieux, Германы Human, Хонг Конгын DiagCor, АНУ-ийн Cepheid GeneXpert аппарат, урвалж оношлууруудыг ашигладаг. Тоног төхөөрөмжүүдээ жил тутам техникийн үзлэгт хамруулж, ашиглах заавар, техник үзүүлэлтийг нягт нямбай дагаж мөрдөн ажиллаж байна.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Содномын гудамж, Хатагтай эмнэлэг, 101 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.