Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хархорум хотын захиргаа

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Нягтлан бодогч

1.    Байгууллагын өдөр тутмын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, нийт ажилтан  албан хаагчдын цалин хөлсийг үнэн зөв бодож олгох, цалин хөлс болон байгууллагын сар улирал бүрийн тайлан бэлтгэх, анхан шатны бүртгэл хийх, бүрдүүлэлт хариуцах 2.   Сар, улирал, жилийн тайлан баланс гаргах, холбогдох журнал хөтлөх, санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, шилэн дансны цахим хуудсанд мэдээллийг тухай бүр оруулах 3.   Үндсэн хөрөнгө, бараа материалын орлого, зарлагын тайлан гаргах, тооллого хийх, баталгаажуулах, холбогдох мэдээ, тайлан, судалгааг гаргаж удирдлагыг мэдээллээр хангах, ажилтан, албан хаагчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн тайланг Нийгмийн даатгалын хэлтэст илгээх, зуруулж, баталгаажуулах 4.   Өр, авлагын тооцоог сар /улирал/ бүр хийх, эд хөрөнгийн тооллогыг хийх, ашиглалт, хамгаалалтад хяналт тавих

Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн

1.    Хотын төлөвлөлт, бүтээн байгуулалттай холбоотой хийгдэж буй ажлуудыг олон нийтэд сурталчлан таниулах, түгээх. 2. Ажлын байрны тодорхойлолтод заасан  бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Хүний нөөцийн мэргэжилтэн

Байгууллагын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг хангах Албан хаагчдын хөдөлмөрийн харилцаатай холбогдсон чиг үүргийг хэрэгжүүлж,  баримт бичгийг боловсруулах,  Байгууллагын нэгжүүдийн төлөвлөгөө, тайланг улирал, хагас, бүтэн жилээр нэгтгэх Байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Архив, бичиг хэргийн ажилтан

Архив, бичиг хэргийн ажилтан нь албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийг эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцах, архивын фонд, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг хариуцан ажлын гүйцэтгэлийн үр дүнг тайлагнана.  

Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн

Гадаадын улс  орон, олон улсын байгууллагуудтай уулзалт товлох, бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах   Аман болон бичгийн орчуулга хийх, уулзалтын тэмдэглэл хөтлөх   Гадаад улс орон байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд албан бичиг явуулах цахим харилцаа холбоогоор  хангах  Зочид угтах, үдэх ажлыг  зохион байгуулах 

Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн

“Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалт, эдийн засгийн тооцоо судалгаа, үр ашгийн тооцоо хийх, төсөл, хөтөлбөр боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.

Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн

Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалт, эдийн засгийн тооцоо судалгаа, үр ашгийн тооцоо хийх, төсөл хөтөлбөр боловсруулах чиг үргийг хэрэгжүүлэх  Хууль тогтоомж болон газрын дүрэм журамд заасан бусад чиг үүрэг 

Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга

Хот байгуулалтын талаар баримтлах бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хүрээнд Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын бодлого, төсөл хөтөлбөр боловсруулах, төслийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бий болгох  ажлыг удирдан зохион байгуулах Гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг татах ажлыг удирдн зохион байгуулах         

Инженерийн дэд бүтцийн бодлого хариуцсан мэргэжилт

          Хархорум хотын дунд, богино, урт хугацааны хөгжлийн бодлого, хот төлөвлөлтийн баримт бичиг, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажилд хариуцсан чиглэлийн хүрээнд санал өгч ажиллах, хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн дэд бүтцийн салбарын бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах           Хотын дунд, богино, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах үйл ажиллагаанд хариуцсан чиглэлийн хүрэнд санал өгөх            Хотын хөгжлийн ерөнхийтөлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад хариуцсан чиглэлийн хүрээнд захиалагчийн хяналт тавих            Хотын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулах үйл ажиллагааг зохион байгуулах хариуцсан чиглэлийн хүрээнд санал өгөх            Хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт хэрэгжүүлэхэд шаардлагатай инженерийн дэд бүтцийн бодлого, гийдэл, орон нутгийн байгууллагуудтай инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн мэдээлэл  солилцох, тэдгээрийн учлдаа холбоог хангуулах

Газар зохион байгуулалтын асуудал хариуцсан мэргэж

            Хархорум  хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих хүрээнд газрын харилцааны талаар салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах , газрын  нэгдмэл сангийн суурь өгөгдлийг бүрдүүлэх, газар зохион байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай газрын харилцааны чиглэлээр харилцан уялдаатай хамтран ажиллах, мэдээллээр хангах            Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлгөө, барилгажилтын төслийн газар зохион байгуулалтын төлөвлөлт, хэрэгжилтэнд хяналт тавих            Удирдлага, дээд газраас өгсөн үүрэг даалгавар, газрын дүрэм журам, ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх

Цахилгаан хангамж хариуцсан инженер

Хот байгуулалтын талаар баримтлах бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хүрээнд хот байгуулалтын баримт бичиг түүний үе шатны төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, захиалагчийн хяналт тавих, хэрэгжилтэд хяналт тавих ажлын цахилгаан хангамжийн эх үүсвэр, цахилгааны шугам сүлжээний судалгаа, урьдчилсан тооцоо, төлөвлөлтийн төсөл боловсруулах, төсвийн төсөлд санал оруулах, шийдэл гаргах чиг үүргийг хэрэгжүүлэх

Усан хангамж, ариутгах татуурга хариуцсан инженер

Хот байгуулалтын талаар баримтлах бодлого хууль тогтоомж, шийдвэрийн хүрээнд хот байгуулалтын баримт бичиг түүний үе шатны төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, захиалагчийн хяналт тавих, хэрэгжилтэд хяналт тавих ажлын хотын усан хангамжийн эх үүсвэр, судалгаа, урьдчилсан тооцоо, төлөвлөлтийн төсөл боловсруулах, төсвийн төсөлд санал оруулах, шийдэл гаргах чиг үүргийг хэрэгжүүлэх

Хот төлөвлөлтийн эдийн засагч

Хот байгуулалтын талаар баримтлах бодлого хууль тогтоомж, шийдвэрийн хүрээнд хот байгуулалтын баримт бичиг түүний үе шатанд хийгдэх төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалт, эдийн засгийн тооцоо судалгаа хийх, төсвийн төсөл боловсруулах, захиалагчийн хяналт тавих чиг үүргийг хариуцсан чиглэлээр хэрэгжүүлэх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-31

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.