Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Нэст Эдүкэйшн ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай, ерөнхий боловсролын “Нэст Эдүкэйшн” сургууль нь мэдээллийн технологийн чиглэлээр дэлхийд өрсөлдөх инженер боловсон хүчинг Монголдоо бэлтгэх зорилгоор 2019 онд үүсгэн байгуулагдсан.

Сургалтын хөтөлбөрийн давуу тал нь мэдээллийн технологийн чиглэлээр дэлхийн топ корпорациуд болох Apple, Microsoft, Facebook, Amazon зэрэгт ажиллаж, амьдардаг монгол залуучуудын сурч мэдсэн мэдлэгийг боловсруулан багтааснаараа онцлогтой. Бид эдгээр залуучуудын тоог улам олон болгож Нэг түмэн IT инженер бэлтгэх зорилт тавин ажиллаж байна.

“Нэст Эдүкэйшн” сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд 10-12р ангийн 95 хүүхэд бэлтгэн сургаж байгаа бол 2020-2021 оны хичээлийн жилд 6-9 дүгээр анги буюу дунд ангид, 2021-2020 оны хичээлийн жилд бага ангидаа элсэлт аван хичээллэж байна.

Дэлхийн топ корпорациуд инженер боловсон хүчнээ сонгон шалгаруулахдаа академик мэдлэгт тулгуурласан дипломыг бус практик чадвар болон харилцааны чадамжийг үнэлэн сонгон шалгаруулж байгаа нь боловсролын ирээдүйн чиг хандлага чадварт суурилах учиртайг тодорхой харуулж байна.

“Нэст Эдүкэйшн” сургуулийн сурагчид өрсөлдөөнд програмчлалын Codeforces, Leetcode, USA Computing Olympiad зэрэг платформуудад далхийд эхний 500 дотор эрэмбэлэгдээд байгаа нь монгол хүүхдүүд цаашдаа мэдээллийн технологийн чиглэлээр гайхамшигт амжилтанд хүрэх боломжтой болохын бодит нотолгоо юм.

hr@nhs.edu.mn

7799-5555, 7799-4444

  • Уриа

    Дүүлэн нис

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Байгуулагдсан он

    2019

  • Ажилтны тоо

    130

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, Нэст Эдүкэйшн сургуулийн байр contact@nhs.edu.mn

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.