Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ерөнхий боловсролын "НАРАН" сургууль

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Үүсгэн байгуулагдсан он: 2004 он

Үйл ажиллагаа тасралтгүй явуулж буй: 18 дах жил

Нийт анги: 1- 12-р ангийн 23 бүлэг

Нийт сурагчдын тоо: 600

Нийт ажилчид: 54 багш, ажилчидтай

Бидний зорилго: Бид Чанартай сургалт, хүнлэг чанар, сайн сургууль гэсэн уриан дор Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг гадаад хэлтэй, математик сэтгэлгээтэй, зөв хүн болгох зорилго тавин ажилласаар байна.

Сургалтын онцлог, давуу талаас дурдвал

  • Япон хэл, англи хэлний гүнзгийрүүлсэн хөтөлбөртэй
  • 2020-2021 оны хичээлийн жилээс англи хэлний гүнзгий 1,2-р ангидаа олон улсын GrapeSeed хүүхдийн англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа
  • Бага ангида STEM LEGO, роботын явуулдаг
  • 1-12-р ангид сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, ирээдүйд шинийг санаачлагч иргэн болгохын тулд “Математик сонгон”-ы хичээлийг судлуулж байна.
  • Япон хэлний олон улсын түвшин тогтоох JLPT шалалтад жил бүр 6-12-р ангийн сурагчдаа бэлтгэн оролцуулж, сурагчдын 70-80% нь N5-N1 түвшинг хамгаалуулж байна.
  • Англи хэлний олон улсын TOEFL JUNIOR шалгалтанд сурагчдынхаа хүсэл сонирхолд тулгуурлан бэлтгэн оролцуулдаг.
  • Дунд ангийн сурагчдадаа Хөгжилтэй кодчилол хөтөлбөр буюу программын код бичих аргачлалд сургаж байна.
  • Бусад мэргэжлийн хичээлүүд хөтөлбөрийн баяжилттай хичээллэж, сурагчдад мэдлэг, чадвар олгох, олсон мэдлэг чадвараа амьдралд хэрэглээ болгох тал дээр анхааран ажилладаг.
  • 12-р ангийн сурагчдаа элсэлтийн ерөнхий шалгалтад болон тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тогтмол амжилттай бэлтгэн, дотоод гадаадын нэр хүндтэй их сургуульд өөрийн хүссэн чиглэлээр сурах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ ЭЕШ –ын амжилтаараа жил бүр дүүрэгтээ эхний байруудад шалгардаг
  • Сурагчдын эерэг зан харилцаа, хандлага төлөвшилд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хувь хүний соёл, манлайлын сургалтуудыг үе шаттай өгөхийг зорин ажиллаж байна.

Сургуулийн орчны давуу талаас:

  • Халуун хоол цайгаар үйлчлүүлдэг /сургууль өөрийн цайны газартай бөгөөд нийт багш сурагчдадаа амин дэмлэг, эрүүл хоолоор үйлчилдэг/
  • Анги дүүргэлтийн тоо цөөн /нэг ангид 20-28 хүүхэд суралцдаг.
  • Сурагчдын нас бие сэтгэхүйн онцлог тохирсон стандарт ширээ сандал, ТВ, бусад сургалтын хэрэглэгдэхүүнээр бүрэн хангагдсан цэлгэр саруулхан анги танхим
  • Чөлөөт цагаараа ном унших боломжтой “Номын үр”- нээлттэй номын сангаа 2000 гаруй япон, англи, монгол номоор баяжуулан сурагчдадаа үйлчилж байна.
  • Хонг Конг-д бүртгэлтэй 3940 бүсийн Наран Интеракт клубтэй бөгөөд 2016 оноос хойш тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургуулийн амжилтаас дурдвал :

  • 2009 онд нийслэлийн боловсролын газрын “Ёс зүйг дээдлэгч” сургууль
  • 2011 онд Чингэлтэй дүүргийн “Шилдэг үнэлгээтэй” сургууль
  • 2012 онд Нийслэлийн “Япон хэлний шилдэг сургууль”
  • 2013 онд нийслэлийн “Монголын боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэгч” шилдэг сургууль
  • 2014 онд Чингэлтэй дүүргийн “Тэргүүний сургууль”
  • 2015 онд нийслэлийн чансаа өндөртэй 20 сургуулийн нэг
  • 2016 онд Дэлхийн хүүхдийн Хайку шүлгийн уралдааныг Монгол улсад албан ёсны эрхтэй зохион байгуулах төлөөлөгч сургууль
  • 2019 онд “Наран интеракт” клуб албан ёсны гэрчилгээ авч, улмаар Эко сургууль төслийг амжиллтай хэрэгжүүлэн “Хүрэл гэрэгэ” авлаа.
  • Мөн 2019 онд бид түүхт 15 жилийн ойн босгон дээр “Аминсар” цэцэрлэгийг шинээр байгуулж цэцэрлэг сургуулийн цогцолбор болон өргөжлөө.
  • Алсын хараа

    Эх оронч сэтгэлтэй Дэлхийн хөгжлийг Монголдоо хэрэгжүүлэгч иргэн бэлтгэнэ.

  • Эрхэм зорилго

    Хос хэлтэй, математик сэтгэлгээтэй зөв монгол иргэнийг бид бэлтгэнэ.

  • Уриа

    Хүүхэд нэг бүрийн төлөө хамтдаа

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Үнэт зүйлс

    Бүтээлч ,зөв хандлагатай Хамтын ажиллагаатай Мэргэжлийн өндөр ур чадвартай Хариуцлагатай Хүүхдийн төлөө сэтгэлтэй

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, "Наран" сургууль

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.