“Намо Бридж” ХХК нь анх 2006 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш 15-н жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, өнөөдрийг хүртэл хамт олныхоо хүчээр бизнесийн үйл ажиллагаагаа улам тэлж, Авто зам, Барилга угсралт, Хүнд машин механизмийн түрээс зэрэг салбаруудад хүч сорин ажиллаж байна.
Манай компани үйл ажиллагаандаа холбогдох стандарт норм, дүрмийг баримтлан, барилга угсралт авто замын шинэ технологи нэвтрүүлэн улс орныхоо эдийн засаг нийгмийн хөгжил бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Манай компани нь хэрэглэгчдийнхээ эрх ашгийг бүхнээс өмнө тавьж, ажилчдынхаа мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэн, орчин үеийн арга барил, технологи ашиглан гэрээт барилга угсралтын ажил болон бусад үйлчилгээг гэрээт хугацаанд нь Монголын болон олон улсын чанарын стандартад нийцүүлэн, аюулгүй ажиллагааны дүрмиийг чанд мөрдөн ажиллаж байна.
Бид хамгийн итгэлтэй түнш, найдвартай гүйцэтгэгч байгууллага болохын тулд 2006 оноос өнөөг хүртэл маш их хичээл зүтгэл гарган ажиллаж, барилга угсралт болон авто замын ямар ч том төсөл дээр бие даан ажиллах чадвартай хамт олон болж төлөвшсөн үндэсний компаний нэг юм.
Цаашдаа дотоодын авто замын салбарын тэргүүлэх байр сууриа бэхжүүлэн, олон улсын стандартад нийцсэн аюулгүй ажиллагааг нэвтрүүлсэн, техник технологийн хэрэглээг дэлхийн түвшинд хүргэсэн, чадварлаг инженерийн баг бүхий хамт олон болон хөгжиж, зөвхөн Монгол Улсын бус олон улсын хэмжээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чадавхи бүхий компани болон хөгжихөөр зорилт тавин ажиллаж байна.
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
2.
3.
2006
80