Хүний нөөц бүрдүүлэх, ажилчдыг сонгон шалгаруулах, чиглүүлэх, сургах замаар хүний нөөцийн ажилтнуудыг хадгалах. Цаг бүртгэлийг дүрэм журмын дагуу хөтлөх, эцсийн байдлаар хянаж тайлангийн үеэр санхүүтэй хамтран. Хөдөлмөрийн харилцаанд оролцох. Бүх ажлын байрны тавигдах шаардлага, ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчилж, ажлын бүтцийг хадгалах. Цалингийн судалгаа тогтмол хийж, цалингийн төлөвлөгөө боловсруулах; Менежерүүдэд зөвлөгөө өгөх, ажилчдыг сургах, дадлагажуулах замаар ажилчдын ажлын үр дүнг төлөвлөх, хянах, батлах; ажилчдын гомдол, саналыг сонсож, шийдвэрлэх; ажилчид болон удирдах ажилтнуудад зөвлөгөө өгөх. Урамшууллын хэрэгцээ шаардлагыг судалж, үнэлэн урамшууллын талаарх мэдээллийг ажилчдад өгөх, урамшууллын хөтөлбөр боловсруулж удирдлагад танилцуулах; урамшуулал олгох үйл явцыг чиглүүлэх; удирдах. Хүний нөөцийн бодлого, журам боловсруулж, шинэчилж, санал боловсруулах замаар удирдлагыг заавар зөвлөмжөөр хангах. Мэдээллийг архивлах, хайлт хийх системийг боловсруулж, хүний нөөцийн түүхэн бүртгэл мэдээллээр хангах; өнгөрсөн болон одоо үеийн бүртгэл мэдээллийг хадгалах. Ажилчдыг хуваарилах, ажилд томилох замаар хүний нөөцийн үйл ажиллагааны шаардлагуудыг хэрэгжүүлэх; ажлын үр дүнг хянах.