Манай компаний албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулдаг ХАА-н тоног төхөөрөмжүүдийг зорилтот зах зээлд борлуулах. Харилцагчидтай найрсаг бүтээмжтэй харилцаа үүсгэх замаар бүтээгдэхүүний борлуулалтыг өндөр түвшинд тогтоон барих. Үйлдвэрлэгчидтэй шууд холбоотой байж, аливаа асуудлыг шийдэх болон бүтээгдэхүүн нийлүүлэлт талыг мөн хариуцан ажиллах. Жил бүрийн маркетинг болон бизнесс төлөвлөгөө боловсруулах ажилд гар бие оролцон ажиллах. Бусад борлуулалтын ажилтануудтай багаар ажиллах, компаний оролцож буй аливаа үзэсгэлэн арга хэмжээнд бэлтгэн оролцох. Харилцагч болон өөрийн компаний техникийн ажилчидтай нягт холбоотой ажиллаж, харилцагчидын санал гомдлыг шуурхай шийдвэрлэх.