ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Монос Хүнс ХК-ийн амин сүнс, амжилтын үндэс нь Монгол эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд бүтсэн оюуны охь бүтээлүүд, түүх шаштирт тэмдэглэгдэн ирсэн ардын уламжлалт анагаах ухааны нууц, байгаль эхийн бүтээсэн ховор эмийн ургамлын төгс зохицолд оршдог билээ.
Манай хамт олон 2012 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн энэ бүхний жор хужрыг тааруулсан, хүнийе, эрхтэн тогтолцоо бүрт хүрч үйлчлэх, амин дэм, эрдэс бодисоор нэн баялаг, эрүүл органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ зориулж ирлээ.
Монос Хүнс ХК нь дэлхийн шилдэг компаниудын хөгжлийн жишгээр 2019 онд монголын хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, олон нийтийн буюу ХУВЬЦААТ компани болсон түүхтэй. Ингэснээр Монголчууд хүнсний салбарт тэргүүлэгч Монос Хүнс компанийнхаа зөвхөн хэрэглэгч нь бус жинхэнэ эзэд нь болсон юм.