Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монгол Фарм ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Монгол Фарм " ХХК нь 2008 онд үүсэн байгуулагдсан ба Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж оношлуур, биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зах зээлд тасралтгүй, тогтвортой 9 дахь жилдээ ажиллан, 50 гаруй мэргэжлийн боловсон хүчин, 6 сүлжээ эмийн сан, 1 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх төв, 1 эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж оношлуур ханган нийлүүлэх төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө Монгол улсын хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйг баримтлан, чанар аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Манай компани нь Улсын төв эмнэлэг, үндэсний эрүүл мэндийн төв, нийслэл, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг болон бүсийн оношилгоо эмчилгээний төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй тендер болон шууд худалдан авалтын гэрээний дагуу хамтран ажиллахаас гадна Интермед, Улаанбаатар Сонгдо, Грандмед, Гурван гал, Ачтан элит зэрэг эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна. Мөн Улаанбаатар хот болон 21 аймаг дахь эмийн сангуудтай хамтран ажиллаж байна.

Эм ханган нийлүүлэх чиглэлээр Европын холбооны гишүүн Кипр улсын Remedica LTD, Индонези улсын PT.Sanbe Farma, Украйн улсын Farmak JSC, Хорват улсын JGL JSC, ОХУлсын Marbiopharm JSC, БНСУлсын Hanmi Pharm Co.,LTD зэрэг үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, тус үйлдвэрүүдээс 100 гаруй нэр төрлийн эмийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна. Бид левофлоксацин дуслын шингэн, бүрхүүлтэй шахмал, имипенем, меропенем тарилгын нунтаг, карбидопа/леводопа, баклофен, фолийн хүчил, анастрозол зэрэг эмүүдийг Монгол улсын эмийн бүртгэлд анх удаа бүртгүүлэн эмчилгээний практикт нэвтрүүлээд байна.

Лабораторийн тоног төхөөрөмж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх чиглэлээр АНУ, Европын холбооны гишүүн Их Британи, Герман, Франц, Унгар, Хорват, Испани болон БНСУ, Турк, БНХАУ, ОХУ зэрэг өндөр хөгжилтэй улсын 20 орчим үйлдвэртэй хамтран ажиллаж биохими, иммунологи, гематологи, шээс, цусны бүлэгнэлт, батериологийн шинжилгээний урвалж оношлуур, тэжээлт орчин, антибиотикын диск, түргэвчилсэн шинжилгээний тест болон биохими, иммунологи, гематологи, шээс, бүлэгнэлтийн шинжилгээний хагас болон бүрэн автомат анализатор, дагалдах хэрэгсэлийг импортлон улсын болон хувийн эмнэлгүүдийн лабораторид нийлүүлж байна.

Эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх чиглэлээр Тайланд улсын Sri Trang, БНХАУлсын Ningbo Greetmed Medical Instruments Co., Ltd, Dragon Laboratory Instruments Limited,Zhejiang Yusheng Medical Instruments Co.,LTD зэрэг үйлдвэртэй хамртан ажиллаж нэг удаагийн үзлэгийн бээлий, цус цуглуулах хуруу шил, хөвөн, бинт, лабораторийн нэг удаагийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүнийг импортлон харилцагчиддаа нийлүүлж байна.

Бид цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагийн GMP шаардлага, олон улсын ISO чанарын стандарт нэвтрүүлсэн, CE худалдааны тэмдэгт бүхий үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж хамгийн сүүлийн үеийн шинэ эм, эмийн бүтээгдэхүүн, шинжилгээний шинэ аргийг дотоодын зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Насан туршийн эрүүл амьдрал

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2008

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг , 2-р хороо 40,50 мянгат 17-2 байр 7 давхар

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.