Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Алсын хараа, эрхэм зорилгын хүрээнд олон нийтийн оролцоот, тэгш хамруулах үнэт зүйлд суурилан сургууль, цэцэрлэгийн хөгжилд хувь нэмэр оруулах, хүүхэд төвтэй, идэвхтэй арга зүйг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын оролцооны болон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дэмжих, бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, чанарын судалгаа болон үнэлгээний чиглэлээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

Манай байгууллага нь 20 орчим жилийн хугацаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн ерөнхий боловсролын бүх сургуульд хүрч дараах чиглэлийн хүрээнд ажиллажээ. Үүнд:

  • сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,
  • тэгш хамруулах, олон нийтийн бүтээлч оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн менежментийн чиглэлээр сургуулийн хөгжилд дэмжлэг үзүүлэх,
  • хүүхэд төвтэй, идэвхтэй, шинэлэг арга зүйг түгээн дэлгэрүүлэх, хүүхэдтэй ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгчдэд сургалтын идэвхтэй болон бүтээлч сэтгэлгээний арга зүйг хүргэх,
  • хүүхдийн оролцооны болон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дэмжих хичээлээс гадуурх үйл ажиллагааг хөгжүүлэх,
  • боловсролын хүртээмж, чанар, эрх тэгш байдал, эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд тулгарч буй асуудлыг чанарын судалгаагаар илрүүлэн гаргаж боловсролын салбарынхан, олон нийтэд хүргэх,
  • тэгш хамруулах боловсрол, боловсролын чанар, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, үр дүнтэй засаглал, баримт нотолгоонд суурилсан, оролцоот бодлогын үйл явцыг хөхиүлэн дэмжих нөлөөллийн ажил өрнүүлэх зэрэг багтана.
  • Алсын хараа

    Монголын хүүхэд бүр нийгэм, эдийн засгийн аливаа саадаас үл шалтгаалан чанартай боловсрол эзэмших эрхээ эдлэн өөрийн бүрэн нөөц чадавхаараа хөгжих боломжтой нийгмийн төлөө

  • Эрхэм зорилго

    Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (БХАН) нь 2004 оны 8-р сард байгуулагдсан Монголын боловсролын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага юм. БХАН-ийн эрхэм зорилго нь Монголын залуу үеийнхэнд хүртээмжтэй, тэгш хамруулсан, чанартай боловсрол олгохын төлөө үр нөлөөтэй түншлэлийг хөгжүүлэн, бодлогод нөлөөлж, боловсролын байгууллага, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэхэд оршино.

  • Уриа

    Хүртээмжтэй, тэгш хамруулсан, чанартай боловсрол олгохын төлөө

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Төрийн бус байгууллага

  • Үнэт зүйлс

    Бага насны хүүхдийн хөгжил, сургууль, багшийн хөгжлийг дэмжих, тэгш хамруулах боловсрол, өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арвин их туршлагатай баг хамт олон.

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    11

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Модуны 15-1. Улаанбаатар-28, Монгол улс-14251

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.