Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монголын ББСБ-уудын ХОлбоо ТББ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ББСБ-уудыг сайн дураар нэгтгэсэн, төрөөс хараат бус, бие даасан, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

МББСБХ байгуулагдсан цагаас өөрийн эрхэм зорилго, зорилтын хүрээнд төлөвлөсөн ажил, тулгарсан сорилтуудыг амжилттай даван туулж, хамтын ажиллагаагаар засаглалаа хөгжүүлж, тогтвортой хөгжлийн төлөө идэвхийлэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ДНБ-ийн 8 хувийг эзлэж буй салбарын нийт активын 80 гаруй хувийг МББСБХ-ны гишүүн байгууллагууд бүрдүүлж байна.

Хамтын ажиллагаа:

Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй салбарын үр нөлөөг дээшлүүлэх, төрөөс баримтлах бодлогыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Хууль эрх зүйн орчныг сайжруулах:

Салбарын холбогдох хууль тогтоомж, шийдвэр, дүрэм, журамд гишүүдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн тусгуулах чиглэлээр төрийн болон ТББ, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Мэргэжлийн зөвлөл:

ББСБ-ын нийтлэг эрх ашигтай холбоотой тодорхой чиглэлийн үйл ажиллагаануудад салбарын мэргэжилтнүүдийг татан оролцуулж хамтран ажиллах, санал зөвлөмж гаргах, гишүүн байгууллагуудын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, туршлага хуваалцах, мэдээлэл солилцох чиглэлээр МББСБХ-ны дэргэд Мэргэжлийн зөвлөлүүд ажиллаж байна.

Гадаад харилцаа:

Гишүүн байгууллагуудыг олон улсын чуулга уулзалт, сургалт, семинарт хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулах, техникийн болон мэдээлэл, арга зүйн туслалцаа, зөвөлгөө авах, улмаар санхүүжилт татах боломжуудыг бий болгох чиглэлээр “Frankfurt school of finance”, ЕСБХБ, ОУСК, АХБ, Микрофинанза рейтинг зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг.

Программ хангамж, технологи:

Гишүүн байгууллагуудын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих зорилгоор гадаад, дотоодын программ хангамжийн компаниудтай хамтран ажилладаг.

http://www.bbsb.mn/

  • Алсын хараа

    Монгол Улсын санхүүгийн зах зээлд эзлэж буй ББСБ-ын салбарын байр суурийг улам бэхжүүлэн хөгжүүлэх, олон улсын түвшинд гарган үйл ажиллагааг өргөжүүлэх замаар Монгол улсын нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг улам дээшлүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, бичил болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлэхэд оршино.

  • Эрхэм зорилго

    Хүчирхэг бичил санхүүгийн үйлчилгээ болон түншлэлийн нэгдмэл байдлаар иргэдийн орлогыг нэмэгдүүлж, Монгол орныхоо нийгэм, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2002

  • Ажилтны тоо

    4

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуулчны гуд, Макс цамхаг, 4-р давхар 403-тоот УБ 15170 (Барилгачдын талбай)

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.