Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Мон Пасс СА

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

2011 онд батлагдсан “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийн дагуу Монгол улсад Нийтийн Түлхүүрийн Дэд Бүтцийг байгуулах ажлын хүрээнд “Цахим гарын үсгийн тухай” хуулийн 33-р зүйлд заасны дагуу Тоон Гарын Үсгийн Гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл 2015.09-р сард авснаар МонПасс СА ХХК байгулагдсан. Тусгай зөвшөөрлийн дагуу тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг дагнан эрхэлдэг.

“МонПасс СА” ХХК нь тоон гарын үсгийн гэрчилгээ үүсгэх СА програм, гэрчилгээ олгох RA програм, системийн бусад програм, түүнтэй нийцэн ажилладаг төрөл бүрийн хэрэглээний програмуудыг хөгжүүлж Дата Төвд байрлах Үндэсний Суурь Гэрчилгээжүүлэх байгууллагаас гэрчилгээгээ авсны үндсэн дээр 2016 оны 03-р сарын 01-нээс эхлэн иргэд, аж ахуйн нэгжийн албан тушаалтанд тоон гарын үсгийн гэрчилгээ олгож байна.

Үүний зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдлын аудит, эрсдлийн үнэлгээ, зөвлөгөө, шийдэл боловсруулах үйлчилгээ үзүүлдэг.

“Мон Пасс СА” ХХК нь төр, бизнесийн мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангах, системд хандах хандалтын хоёр хүчин зүйлт удирдлагыг тоон гарын үсэгт суурилан хөгжүүлэх замаар хууль бус хандалтыг бүрэн хаах, төрөл бүрийн онлайн үйлчилгээ авахад өөрийгөө хөдөлбөргүй таниулах, өргөдөл, хүсэлт, тайлан, мэдээг тоон гарын үсэг зурж баталгаажуулан илгээх шийдлийг нэвтрүүлэх, тоон гарын үсэгт суурилсан цахим албан хэрэг хөтлөлтийн шийдлийг “Цахим Гарын Үсгийн тухай” хуулийн дагуу хөгжүүлж өгөх, эмэйл, захидал харилцаандаа тоон гарын үсэг ашиглах шийдлийг хөгжүүлж нэвтрүүлэхэд хамтран ажиллаж, үйлчилгээ үзүүлж байна.

Бидний боловсруулсан шийдлийг ашиглан бизнесийн болон төрийн байгууллагууд цаг хугацаа, хөрөнгө мөнгийг ихээр хэмнэсэн, аюулгүй байдлын түвшинг эрс дээшлүүлсэн бүрэн найдвартай системийн хандалтын удирдлага, э-офисын шийдэл, цахим баримт бичгийн систем, цахим тайлан, мэдээллийн систем, өргөдал гомдол хүлээн авдаг, лавлагаа гаргаж өгдөг, цахим захидалдаа гарын үсэг зурдаг, шифрлэлтийг нэвтрүүлсэн

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Цахим орчин дахь таны баталгаа

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2015

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 14/4 ПЕПСИ офис, 4-р давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.