“Мон-Ит Булигаар” ХК нь 1934 онд байгуулагдсан Монгол улсын анхны арьс ширний үйлдвэр юм. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд технологийн дэвшил, улс орны хөгжлийг дагаж үйлдвэрлэлийн бүтэц, зохион байгуулалт, технологийн дэвшил, улс орны хөгжлийг дагаж үйлдвэрлэлийн бүтэц, зохион байгуулалт, технологийн дамжлагын хувьд өөрчлөгдсөн шинэчлэгдэж ирсэн байна.
Тус компани нь бод, богийн арьсыг хагас болон гүйцэт боловсруулан вэт-блю, краст, булигаар, гялгар хром, артай хар хром зэрэг гутал болон цүнх, хувцасны зориулалттай бүхий л төрлийн боловсруулсан арьсыг үйлдвэрлэн дотоод болон гадаадын зах зээлд борлуулдаг
Манай компани ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажилтнуудаа жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, амт чанартай халуун хоолоор үйлчлэх зэргээр ажилтнууддаа чиглэсэн олон арга хэмжээ, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.
Түүнчлэн амаржсан ажилтанд мөнгөн тэтгэмж олгох, эхнэр нь амаржсан ажилтанд 3 хоногийн цалинтай чөлөө олгох, ажилтны эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд нас барсан үед ажилтанд 5 хоногийн цалинтай чөлөө, мөнгөн тэтгэмж болон компанийн болон төр засгийн шагналд дагалдах мөнгөн шагнал олгодог.
1. Үйлдвэрлэл
2.
3.
1934
80