"Метан газ ресурс" ХХК нь Тавантолгойн ордын нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлыг гүйцэтгэж байна.
Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Монгол улсын “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Газрын тосны болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, “Газрын тос болон Уламжлалт бус газрын тосны талаар төрөөс баримтлах бодлого”-д агаарын бохирдлыг бууруулах, экологийн цэвэр түлшний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор шатдаг хийн салбарыг эрчимтэйгээр хөгжүүлэхээр тусгасан.
Дээрх бодлогын хэрэгжүүлэлтийн хүрээнд Монгол улсын төрийн өмчит “Эрдэнэс метан” ХХК Тавантолгойн ордын Нүүрсний давхаргын метан хийн судалгааны төсөлд гадаадын хөрөнгө оруулагчийг татах, тус ордын метан хийн нөөцийг тогтоож ашиглалтад оруулах зорилгоор нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтад Австралийн хөрөнгө оруулалттай “Жэйд метан” ХХК шалгаран улмаар хоёр компани хамтран “Метан газ ресурс” ХХК-ийг үүсгэн байгуулсан.
Ногоон хөгжил - Монголын ирээдүй
1. Уул уурхай
2.
3.
2019
32