М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнийг эрчимжсэн мал аж ахуй болон ухаалаг газар тариаланг хослуулан хөгжүүлэх замаар дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх зорилготойгоор 2021 онд байгуулагдсан.
Тус компани нь дэлхийн хөгжлийг Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар нутагшуулахаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг Чандганы талд дэлхийн жишигт хүрсэн үхэр бордох аж ахуй, тэжээлийн аж ахуй, мал төхөөрөх үйлдвэр, ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхлээд байна.
Та бидэнтэй нэгдснээр
Байгууллагын эрүүл зөв соёл, ажлын таатай орчин нөхцөл
Эрч хүчтэй, чадварлаг хамт олонтой нэг баг болон хамтран ажиллах боломж
Тасралтгүй суралцах, ихийг хийж бүтээх хүсэл тэмүүллийг ямагт дэмждэг орчин
Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, урамшуулал, ахиж дэвших ижил тэгш боломж
Бизнесийн олон чиглэлд хөрвөн өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх боломж
ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙГ МОНГОЛ УСЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ
1. ХАА, Байгаль экологи
2021
250