Зам, барилгын салбарт ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжийн эд ангийн гагнуурын ажлыг ажлын зураг ашиглан тогтсон цаг хугацаанд, чанартай хийж гүйцэтгэх; Гагнуурын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, шууд удирдлагад танилцуулах; Хийгдсэн засвар, үйлчилгээний тайланг шууд удирдлагад танилцуулж, гүйцэтгэлийг хянуулах; ХАБЭА-н зааварчилгааг өдөр тутамдаа баримталж ажиллах;
Авто замын кемп болон барилгын явцад гарч болзошгүй бүх төрлийн цахилгааны засвар, үйлчилгээг хариуцан хийж гүйцэтгэх; Ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай багаж, сэлбэг хэрэгслийг захиалга өгөх; Өдөр тутамдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар, зөвлөгөөг дагаж мөрдөх; Бидний ажлын арга барил, зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай ажилладаг байх;
Компанийн хэмжээнд Хөдөлмөрийн харилцааг зохицуулах ажлын чиг үүргийн хүрээнд: Ажилтнуудын Хөдөлмөрийн харилцааг зохицуулсан тушаал шийдвэрийг хууль, журмын дагуу цаг тухай бүр нь гаргаж, баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнах; Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн гаргасан Группийн болон Компанийн дүрэм, журмуудыг нийт ажилтнуудад танилцуулах, шинэчлэх санал оруулах; Ажилтнуудтай Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай болон Нууц хадгалах гэрээнүүдийг байгуулж, баталгаажуулах, тухай бүрд нэмэлт өөрчлөлт оруулах; Ажилтнуудын хувийн хэрэг, үйл ажиллагааны баримт бичгийг бүрдлийг хангах, тухай бүрд шинэчлэх; Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын чиг үүргийн хүрээнд: Ажил горилогчийн сан үүсгэх; Сонгон шалгаруулалтын ярилцлага товлох, шаардлагатай албан тушаалын сонгон шалгаруулалтын ярилцлага хийх, дараагийн шатны ярилцлагыг зохион байгуулах; Хамтран ажиллагч байгууллагуудтай харилцах, мэдээлэл солилцох; Цаг бүртгэл, ажилтнуудын цаг ашиглалтад хяналт тавьж ажиллах чиг үүргийн хүрээнд: Хүний нөөцийн ажилтны гаргасан цаг бүртгэлд хяналт тавьж, удирдлагаар батлуулах; Ажилтнуудын чөлөө хүссэн өргөдлийг хүлээж авах, баталгаажуулах; Илүү цагаар ажилласан ажилтнуудын судалгааг гаргуулж холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэх; Ажилтнуудын ээлжийн амралтын хуваарь гаргах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
Компанийн удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, захиргааны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж архив, албан хэрэг хөтлөх, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх чиглэлийн хүрээнд ажиллана.
Үйлдвэрийн тоног төхөөрөмжид тогтмол хяналт тавьж, хэвийн үйл ажиллагааг хангах; Ажлын байрны цэвэрлэгээ, өдөр тутмын үзлэг хийх; Шаардлагатай засвар, үйлчилгээнд хамтран оролцох; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг мөрдлөг болгон ажиллах;
Засварын талбайд ажиллаж буй ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, болзошгүй эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
Бизнесийн шинэ боломжийг судалж бизнес төлөвлөгөө гаргах; Компанийн үйл ажиллагааны онцлогт тулгуурлан Улсын чанартай авто зам, барилгын төслүүдийн судалгаа хийх, мэдээллээр хангах; Техник ашиглахтай холбоотой гадаад болон дотоод харилцааг удирдах; Хамтран ажиллах ААНБ, хувь хүмүүстэй албаны уулзалт зохион байгуулах, гэрээ байгуулах ажлыг төлөвлөх, удирдах; Дотоод нөөц боломжоо ашиглан борлуулалтын бүхий л судалгаа хийх, борлуулалтыг нэмэгдүүлэх ажлуудыг хариуцан гүйцэтгэнэ.
Зам, барилгын ажлын талбайгаар дайран өнгөрөх авто зам ашиглагчдын болон барилгын ажлын талбайд ажиллаж буй авто замын ажилчдад үүсэх болзошгүй эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах; Төслийн талбайд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцлийг бүрдүүлэх, зохицуулалт хийх;
Замын инженерийн удирдлага дор ХАБ-н зааварчилгааг өдөр тутамдаа авч, Авто замын ажлын явцад шаардлага хангахгүй том чулуу, хог хаягдлыг түүж ялгах, Талбай дээр ажиллаж буй техникийн операторуудад дохио өгч, хамтарч ажиллах, Эвдэрсэн буюу элэгдсэн далан, суурь, хучилтын үеүдийн нөхөөс, засвар арчлалтыг зааварчилгааны дагуу хийх, Замын тэмдэг, тэмдэглэгээ, дохионы шон, хаалт, хашлага суурилуулах, Зам дээр анхааруулах, тэмдэг тэмдэглэгээ суурилуулах, Талбайн цэвэрлэгээ хийх, Замын дагуу ургасан бут сөөг, өвсийг хадах гэх мэт албан тушаалын бусад чиг үүргийн дагуу ажил гүйцэтгэнэ.
Авто замын барилгын ажлын (Гүүр болон хоолойн) төсөл боловсруулах, төлөвлөгөө, тооцоо судалгаа хийж тайлагнах; Авто замын барилгын угсралтыг техникийн шаардлага, технологийн горимын дагуу гүйцэтгэхэд хяналт тавих; Төслийн талбайн ажлыг удирдан зохион байгуулах;
Батлагдсан төлөвлөгөөний дагуу талбайн хэмжилтийн ажлыг эхлүүлж, гүйцэтгэл болон чанар байдалд хяналт тавих; Албаны төлөвлөгөөтэй уялдуулан сар, долоо хоног тутмын төлөвлөгөөг гаргах, хянуулах; Авто замын нийт уртад байр зүй болон түвшний хэмжилт хийж боловсруулах, батлуулах; Барилга угсралтын ажлын зураг, техникийн шаардлага, ерөнхий болон сарын төлөвлөгөөтэй танилцах; Ажлын зураг төсөл, техникийн шаардлагыг судалж холбогдох албан тушаалтнуудад мэдээлэл, зааварчилгаа өгч, хамтарч ажиллах;