Мастер Тайм ХХК нь дэлхийн нэр хүндтэй, тансаг зэрэглэлийн брэндийн албан ёсны төлөөлөгчийн хувиар санхүүгийн үйл ажиллагаагаа мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах Ерөнхий нягтлан бодогч-ийг ажилд урьж байна. 1. Компанийн нягтлан бодох бүртгэлийг НББОУС болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үнэн зөв хөтлөх, холбогдох тайлан балансыг хугацаанд нь гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх 2. Тооцооны нягтлангуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах 3. Компанийн өмч хөрөнгө, бараа материалын бүрэн байдалд бүртгэлээр хяналт тавих
Дэлхийд алдартай Rolex, Cartier брэндийн стандарт, технологийн дагуу иж бүрэн сургалтад хамрагдаж, нарийн хийцтэй, өндөр чанартай цаг засварын ур чадварыг эзэмших. Rolex, Cartier брэндийн цаг засварын дадлагажигч нь сургалтын явцад үйлчилгээний төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслан ажиллаж, ирээдүйд албан ёсоор баталгаажсан цаг засварчин болох, брэндийн нэр хүнд, мэргэжлийн түвшний үйлчилгээг хадгалан ажиллах зорилготой. Гүйцэтгэх үндсэн үүрэг: Rolex болон Cartier брэндийн цагнуудын оношилгоо, засвар үйлчилгээ, бүрэн арчилгааг стандартын дагуу гүйцэтгэх Цагны хөдөлгүүр, бүрэлдэхүүн хэсгийг задлах, цэвэрлэх, угсрах, тослох зэрэг нарийн ажиллагааг хийж гүйцэтгэх Албан ёсны брэндийн удирдамж, техникийн зааврын дагуу чанарын шалгалт, хяналт хийх Хэрэглэгчийн цагийг оношлох, асуудлыг тодорхойлох, шаардлагатай засварын талаар зөвлөгөө өгөх Ажлын байранд цэвэр, эмх цэгцтэй орчныг бүрдүүлэх, багаж хэрэгслийг зөв арчлах Брэндийн сургалт, ур чадварын ахисан түвшний хөтөлбөрүүдэд тогтмол хамрагдах Засварын бүртгэл, баримт бичгийг хөтлөх, дотоод системд мэдээлэл оруулах
Мастер Тайм ХХК нь шинээр нээгдэж буй тансаг зэрэглэлийн Cartier & Messika брэндийн албан ёсны төлөөлөгчийн хувиар дэлгүүрийн өдөр тутмын борлуулалт болон үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өндөр түвшний үйлчилгээ үзүүлэх чадвартай борлуулалтын мэргэжилтэн/зөвлөхийг хайж байна. Гүйцэтгэх үндсэн үүрэг: Дэлгүүрийн борлуулалт болон үйл ажиллагаанд шууд оролцох Брэндийн бүтээгдэхүүн болон философийг бүрэн ойлгож, үйлчлүүлэгчдэд мэргэжлийн түвшинд танилцуулах Үйлчилгээний стандартыг дээд зэргээр мөрдөж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах Багийн уур амьсгалыг эергээр авч явах, хамт олонтой уялдаа холбоотой ажиллах