Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Мэдээлэл Харилцааны Систем

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Мэдээлэл Харилцааны Систем” ХХК нь 2011 онд Монгол улсад “Борлуулалтын түгээлтийн систем”-ийг хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан ба өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Зах зээлд нэвтрүүлсэн томоохон системүүд:

  • Борлуулалтын түгээлтийн “Optimal Sales” системийг 6 сарын дотор хөгжүүлж зах зээлд нэвтрүүлсэн ба нийт 13 компани одоо болтол ашиглаж байна. /2011 оноос/
  • Эдгээр компаниудын хүсэлтийн дагуу “CRM” (Customer Relationship Management) системийг Монголд анх удаа 2011 онд хөгжүүлсэн
  • “Өргөө синема”-ийн гар утасны аппликэйшнийг хөгжүүлсэн /2012/
  • Хөгжүүлсэн “CRM” системийг тухайн үед шинээр гарч ирж байсан “Мандал” даатгал компани анх удаа даатгалын салбарт амжилттай ашиглан зах зээлд байршсан. /2013 он/
  • Үндэсний төв номын сангийн бүх хэвлэмэл сонингуудыг цахим хэлбэрт оруулсан. (300,000 орчим материалыг Текстэн болгосон) /2013 он/
  • Мобиком корпораци ХХК-тай хамтран 3G data хэрэглээг нэмэгдүүлэх үндсэн болон гар утасны системийг хөгжүүлж нэвтрүүлсэн ба Монгол улс тухайн системийг нэвтрүүлсэн 3 дахь орон болсон. (GPS-ээр байршил тодорхойлж тоглодог систем ба Австрали, Солонгос улсууд л хөгжүүлсэн байсан) /2014 он/

Зах зээлд нэвтрүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүд:

  • “E-barimt” – Монгол улсын НӨАТ-ын цахим баримтын системийг хөгжүүлж зах зээлд нэвтрүүлэхэд үндсэн багаараа орж хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлсэн. /2014 оны 10 сараас 2017 оны 1 сар хүртэл/
  • Гааль татварын мэдээллийн технологийн төвийн системийн интеграцийг зохион байгуулсан буюу гааль болон татварын системүүдийн нэгтгэл, систем архитектурыг гаргасан. /2016 он/
  • news.mn мэдээллийн вэбсайтын системийг шинэчлэн гар утасны Andoird болон IOS системүүдийг хөгжүүлэн зах зээлд байршуулсан /2017 он/
  • mnl9.mn Үндэсний лоттерейн системийг шинэчлэн гар утасны Andoird болон IOS системүүдийг хөгжүүлэн зах зээлд байршуулсан /2017 он/
  • Voltam, Capital market компаниудын борлуулалт, түгээлтийн гар утасны системийг шинэчлэн хөгжүүлж e-barimt-ийн системтэй холбож зах зээлд байршуулсан. /2017 он/

Зах зээлд хэрэгжүүлсэн бусад ажлууд:

  • Mongol Content ХХК-тай гар утасны аппликэйшн контент нийлүүлэх гэрээ хийж, 48 контентийг нийлүүлсэн.
  • Энд дурдагдаагүй 30 орчим жижиг систем, гар утасны аппликэйшнүүдийг захиалагч нарын хүсэлтийн дагуу хөгжүүлж хүлээлгэн өгсөн байна.

Нийт баг бүрэлдэхүүн 11 мэргэжилтэнтэй ба Судалгаа, шинжилгээ, Систем төлөвлөлт, Систем хөгжүүлэлт, Туршилтын багуудад хуваагдан ажиллаж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2011

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.