Манай компани Газрын тос, хийн салбарт зөвөлгөө өгөх, зураг төсөл боловсруулах, барилга байгууламж барих, тоног төхөөрөмж, сэлбэг материал нийлүүлэх, үйлдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлэх, судалгаа хөгжил зэрэг инженерийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2000 онд байгуулагдан 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Манай хамт олон газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, тээвэрлэх технологид байгаль орчин, галын аюулгүй байдал, манай орны цаг уурын онцлог, олон улсын стандарт, техник технологийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн орчин үеийн шилдэг технологиудыг нэвтрүүлэх, газрын тосны бизнес эрхлэгчид үр ашиг, бүтээмжээ дээшлүүлж зардлаа бууруулах, нөгөө талаас шатахуун хэрэглэгчид аюулгүй, тохилог орчинд үйлчлүүлэх бололцоог бий болгоход чиглэсэн судалгаа хөгжил, инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж газрын тосны агуулах, ШТС-ын төлөвлөлт, техник технологийг шинэ түвшинд хүргэхэд бодитой хувь нэмрээ оруулсаар байна.
Иргэний болон үйлдвэрлэлийн барилга барих, барилгын материалын үйлдвэрлэлийн бизнес эрхлэх зорилгоор 3900 м2 талбай бүхий өөрийн оффис-үйлдвэрлэлийн барилгыг 2016-2018 онд барьж ашиглалтанд оруулсан.
2015 оноос газрын тосны салбарт шинээр барих, өргөтгөх, шинэчлэх шатахуун түгээх станц, агуулахын зах зээлийн эрэлт хэрэгцээ эрчимтэй буурч компанийн орлого, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, ахуйг дэмжихэд хүндрэлтэй болж эхэлсэн тул компанийн бизнесийг үе шаттайгаар барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлд хөгжүүлэх, одоо байгаа олон жилийн туршлагатай 100 гаруй ажилчдыг халахгүй, нэмэгдүүлэх зорилт, бодлоготой ажиллаж байна.
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
2.
3.
2000
120