Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Дэлхийн Монголчуудын - MGLRADIO 88.3

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бидний тухай

Дэлхийн Монголчуудын - MGLRADIO 88.3 Улаанбаатар хот болон 21 аймагт FM-88.3 долгионоор цацагддаг, 24 цагийн тасралтгүй эфиртэй, “Talk radio” чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Монголын анхны хардаг радио юм. Дэлхий даяр тархан суурьшсан монголчууд MGLRADIO-гийн шууд эфирийг www.mglradio.com, MGLRADIO - Дэлхийн Монголчуудын Радио албан ёсны фэйсбүүк пэйж хуудсаар сонсох боломжтой. Мөн нэвтрүүлгүүдээ дахин үзэж, сонсож болохоор www.mglradio.com сайт, youtube суваг, Мglradio –гийн пэйж хуудас болон soundcloud-д байршуулдаг.

Түүх

2008 он: БНСУ-д Монголын анхны онлайн радио болон үүсгэн байгуулагдсан.

2014 он: Улаанбаатар хотод “MGLRADIO” нэртэйгээр FM 102.1 долгионоор цацагдаж эхэлсэн.

2018 он: “Дэлхийн Монголчуудын - MGLRADIO 88.3” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

2019 он: Монгол орны 21 аймагт өргөн нэвтрүүлгийн эфирээ цацаж эхэллээ.

Бидний эрхэм зорилго

Дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудын мэдээ, мэдээллийн гүүр болж, тэдний алдаа оноо, ололт амжилт, үнэт зүйлсийг түгээж, орлоготой, зорилготой, хариуцлагатай, нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд тэмүүлж ажиллахыг эрхэм зорилгоо болгодог.

Эфирийн бүтэц

Дэлхийн Монголчуудын MGLRADIO 88.3, 30-дээш насны сонсогчдод зориулсан, хувь хүний хөгжлийг дэмжих Монголын анхны “Talk Radio” юм. Радио 24 цагийн эфиртэй, эфирийн 70 хувийг шууд хүрдэг контентууд бүрдүүлнэ. Өглөө 07:30 минутаас эхлэн 22:00 цаг хүртэл, өдөрт 14 удаа хөтлөгчтэй шууд эфир цацагддаг. Үүний долоон нэвтрүүлгийг радиогийн албан ёсны пэйж хуудсаар LIVE хэлбэрээр давхар дамжуулж байна. Мөн радиогоор цацагдаж байгаа бүтээлүүд 100% өөрсдийн бүтээл байдаг.

Түүнчлэн ОБЕГ-ын Зарлан мэдээлэх, дамжуулах, радио өргөн нэвтрүүлгийн тоног төхөөрөмж радиогийн байранд суурилагдсан байдаг. Ингэснээр онцгой тохиолдолд улс оронд болж байгаа зарлан түгээх яаралтай мэдээллийн дохиог хамгийн түрүүнд Дэлхийн Монголчуудын MGLRADIO 88.3 радио долгион хүлээн авах ба улмаар эх орон даяар цацагдаж байгаа Монголын Үндэсний Радио болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бусад 20 гаруй ФМ радиогийн шууд эфирийг зогсоож, уг дохиог дамжуулах хариуцлагатай чухал үүргийг гүйцэтгэдэг.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Дэлхийн хөгжлийг Монголд, Монголын хөгжлийг дэлхийд

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хэвлэл мэдээлэл, Медиа, Дизайн

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн 5-р гудамж, 34-р барилга, "MGLRADIO TELEVISION FM 88.3" 5 давхар

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.