Хөдөлмөрийн тухай хууль, компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, бодлого, дүрэм журмын хүрээнд компанийн онцлог, зорилго, зарчимд нийцүүлэн үйлдвэрийн тасралтгүй жигд ажиллагааг хангаж, тэсрэх бодисын үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжтэй үл харьцах туслах ажлуудыг гүйцэтгэх.
Ажлын байрны зорилго Салбаруудын автомашин, өөрөө явагч, суурин дизель, станц, өргөгч хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангах, ашиглалтад хяналт тавих, засварын ажилд хяналт тавих, засвараас гарч буй тээврийн хэрэгсэл болон тоног төхөөрөмжийг шалгаж техникийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах. Гүйцэтгэх гол чиг үүрэг Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд: Техникийн үзлэг шалгалтыг хуваарийн дагуу тогтмол зохион байгуулах Аюулгүй ажиллагааны дүрэм журмын хэрэгжилтийг хангуулж техник ашиглалтын бэлэн байдлыг хангах Тээврийн хэрэгслийн шаардлагатай бичиг баримтуудын боловсруулалтыг хангаж ажилах Техникийн үзлэг, хяналт шалгалтын төлөвлөгөө тайланг боловсруулж, цаг хугацаанд нь тайлагнах Техникийн үйлчилгээний талаар засварын болон ээлжийн мехникуудад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, Багаж, тоног төхөөрөмжийн бүртгэл хөтлөлтөд хяналт тавьж зүй зохистой ашиглуулах, цэвэрлэгээ, хадгалалтад хяналт тавьж зохион байгуулах
Ажлын байрны зорилго: Компанийн үйл ажиллагааг хэвийн, үр өгөөж, ашигтай, тогтвортой, бүтээмжийн өсөлттэй явуулахад санхүүгийн бодлого, эдийн засгийн төлөвлөлтийг хэрэгжүүлэн, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар бүрэн хангаж бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж, бүтээмжийг өсгөх Гүйцэтгэх үндсэн үүрэг: Компанийн алсын хараа, эрхэм зорилгод нийцсэн бизнес төлөвлөгөө боловсруулах Компанийн бизнес төлөвлөгөөний зорилго, зорилтын биелэлтийг хянах, гүйцэтгэлийг дүгнэх, шаардлагатай тодотголыг хийх Компанийн газар, салбар, хэлтсийн бизнес төлөвлөгөөний зорилго зорилтын биелэлт, гүйцэтгэлийг дүгнэх зорилгоор удирдах ажилтнуудын гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг боловсруулах, санал оруулах Компанийн газар, салбар, хэлтсийн бизнес төлөвлөгөөний зорилго зорилтын биелэлт, гүйцэтгэлийг дүгнэх журам боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах Группын компаниудтай холбоотой үүсч болох санхүүгийн эрсдэлийг хянах, эрсдэлийг бууруулах санхүү, эдийн засгийн төлөвлөлт боловсруулж, хэрэгжүүлэх Компанийн удирдах ажилтнуудад санхүүтэй холбоотой үүсч болох аливаа боломж, эрсдэлийн талаарх мэдээллээр хангах
Ажлын байрны зорилго Байгууллагын хэмжээнд худалдан авалт, хангамж, логистикийн менежментийн стратеги, бодлогыг тодорхойлж, оновчтой зохион байгуулж хэрэгжүүлэх, харилцагч, хэрэглэгчдийн захиалгыг хугацаанд нь нийлүүлж, байгууллагын худалдан авалтын менежментийг тасралтгүй сайжруулах. Гүйцэтгэх гол чиг үүрэг Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд: Компанийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн худалдан авалт, логистикийн бодлого, тогтолцоог хөгжүүлж нэвтрүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, сургалтын арга хэмжээг зохион байгуулах, холбогдох дүрэм, журам, гарын авлага, заавар, зөвлөгөөг боловсруулах, бусад холбогдох компани, газар, нэгжийн удирдлага, ажилтнуудаас санал авч, хэлэлцүүлэн батлуулах, хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлгээ, дүгнэлт хийх, тасралтгүй сайжруулах санал, зөвлөмж гаргаж хэрэгжүүлэх Худалдан авалт, логистикийн менежментийн талаарх мэдлэг, чадамжийг сайжруулахад чиглэсэн бодлого, тогтолцоо, дүрэм, журам, зааврын талаарх мэдээлэл өгөх, хэлэлцүүлэхтэй холбоотой дотоод сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгуулах Компанийн техникийн худалдан авалтын захиалгын дагуу хангамжийн худалдан авалтыг гадаад дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэх Сар бүрийн эцэст хүлээн авсан ачааны тоо хэмжээ, тээвэрлэлтийн мэдээний тайлан гаргаж тайлагнах Гэрээ, хэлэлцээ байгуулах, гэрээний дагуу хийгдэж буй ажил үйлчилгээнд хяналт тавьж, гарч болзошгүй эрсдэлүүдийг үнэлж, холбогдох арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачилга гаргаж багаар ажиллах замаар ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах; Өөрийн ажил үүрэгтэй холбоотойгоор компанид ашиглаж буй харилцаа холбооны Microsoft 365 зэрэг системүүдийг сайн ашиглаж дата, мэдээлэл, баримт бичгийг тухай бүр системд бүртгэх Худалдан авалт хийж буй бараа материал болон тээвэрлэлтийн үнэ тарифын талаар зах зээлийн судалгаа хийж дүгнэх, танилцуулах, шийдвэрлэх
Ажлын байрны зорилго Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлж санал болгох, борлуулах, сайжруулахтай холбоотойгоор хэрэглэгчид болон компанийн удирдлага, ажилтнуудтай өдөр тутамд хамтран ажиллаж, зах зээлийн боломжийг байнга судалж, мэдэрч, дүн шинжилгээ хийж, компанийн бизнес хөгжил, маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад уг ажлын байрны зорилго оршино. Гүйцэтгэх гол чиг үүрэг Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд: Зах зээлийн судалгаа, шинжилгээг хийж, борлуулалтын гүйцэтгэлийн тайланд дүн шинжилгээ хийх, зах зээлийн боломж бололцоог тодорхойлох Компанийн бизнес төлөвлөлтөд оролцож, бизнесийн өсөлтийн стратегийг тодорхойлж, хэрэгжүүлэх Компанийг зөв, хариуцлагатай арга барилаар төлөөлж, компанийн удирдлага, ажилтнуудтай байнга зөвлөж, уялдаа холбоог хангаж, хэрэглэгч, харилцагч нарын өмнө нэгдсэн байр суурь илэрхийлж, харилцан хамтран ажиллах Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачилга гаргаж, багаар ажиллах замаар багийн ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах
ХАБЭАБО-той холбоотой эрх зүйн баримт бичгүүд, Олон улсын болон Монгол Улсын (ISO45001:2018, ISO14001:2015) стандартуудын дагуу тавигдах шаардлагуудын нийцлийг хангуулах, баримт бичгүүд боловсруулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын дагуу ажиллагсдын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах
Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бололцоог хангаж дээшлүүлэх зорилгоор эд зүйлс, тэсрэх материал, түүхий эд, ачаа барааг тээвэрлэхэд автомашиныг аюулгүй жолоодох
Ажлын байрны зорилго Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлж санал болгох, борлуулах, сайжруулахтай холбоотойгоор хэрэглэгчид болон компанийн удирдлага, ажилтнуудтай өдөр тутамд хамтран ажиллаж, зах зээлийн боломжийг байнга судалж, мэдэрч, дүн шинжилгээ хийж, компанийн бизнес хөгжил, маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад уг ажлын байрны зорилго оршино. Гүйцэтгэх гол чиг үүрэг Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд: Зах зээлийн судалгаа, шинжилгээг хийж, борлуулалтын гүйцэтгэлийн тайланд дүн шинжилгээ хийх, зах зээлийн боломж бололцоог тодорхойлох Компанийн бизнес төлөвлөлтөд оролцож, бизнесийн өсөлтийн стратегийг тодорхойлж, хэрэгжүүлэх Компанийн маркетингийн стратегийг боловсруулах, шинэчлэх, сайжруулах, бүтээгдэхүүн үйлчилгээ, брэнд сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх Сошиал медиа, дижитал маркетингийн сувгуудын төрлүүдийн идэвхжүүлэлт, контент төлөвлөлт, хөгжүүлэлтийг зохион байгуулах, төлөвлөх Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэн, хүргэлт, харилцагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжид байнга анхаарч, санаа тавьж, санал гомдолд өндөр ач холбогдол өгч шуурхай шийдвэрлүүлэх зохицуулалтыг хийж, өдөр тутамд идэвхитэй, эргэх хариуцлагатайгаар үр дүнтэй харилцаж, хамтран ажиллах Бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг бууруулах, чанарыг сайжруулах, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг тасралтгүй эрэлхийлж, харилцагч, хэрэглэгч нартай болон бусад салбар нэгжийн ажилтнуудтай уялдаж хамтран ажиллах замаар санал, санаачилгуудыг дэвшүүлж, хэрэгжүүлж ажиллах Компанийг зөв, хариуцлагатай арга барилаар төлөөлж, компанийн удирдлага, ажилтнуудтай байнга зөвлөж, уялдаа холбоог хангаж, хэрэглэгч, харилцагч нарын өмнө нэгдсэн байр суурь илэрхийлж, харилцан хамтран ажиллах Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачилга гаргаж, багаар ажиллах замаар багийн ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах
Нийт тээврийн хэрэгслийн цахим бүртгэл, дата сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах Нийт тээврийн хэрэгслийн ашиглалтын бичиг баримтыг архивлах. Тээврийн хэрэгслийн дагалдах хэрэгслийн бүртгэл хөтлөх Нийт автомашинуудын ашиглалтын зөрчлийг бүртгэх, мэдээлэл санг бүрдүүлэх Ашиглалтын нэгжийн захиалгын бүртгэл хөтлөх, нэгтгэлд өдөр тутам сайжруулалт хийх Жолооч нарт шаардлагатай замын хуудас, түлшний хуудас, томилолт, дараа тайлангын маягтуудыг бэлтгэх бэлэн байдлыг хангах Ашиглалтын нэгжийн ажилтнуудын хувцас нэг бүрийн хамгаалах хэрэгслийн бүртгэл хийх, тооцоолол гаргаж батлуулах, ХАБЭАБО-ны хэлтсийг мэдээллээр хангах, уялдаж ажиллах
Ажлын байрны зорилго: Компанийн жилийн бизнес төлөвлөгөөний дагуу батлагдсан сэлбэг хэрэгсэл, бараа материал, ажил үйлчилгээний худалдан авалтын захиалгыг холбогдох үнийн судалгаа, болон сэлбэг хэрэгслийн ашиглалт, элэгдэл хорогдлын хэрэглээний түвшинд дүгнэлт хийж, худалдан авалтыг ил тод, нээлттэй зохион байгуулах системийг хэрэгжүүлэх, салбар, нэгж, хэсгүүдийг тасралтгүй үйл ажиллагааг хангах, өртөг зардалд анализ, дүгнэлт хийж танилцуулах, үр ашгийг нэмэгдүүлэх зохион байгуулалт хийн ажиллана. Гүйцэтгэх үндсэн үүрэг: Компанийн худалдан авалтын бодлого журмын дагуу хангамжийн худалдан авалтыг гадаад, дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэх Бараа материалын худалдан авалтын төлөвлөлт, өртгийн дүн шинжилгээнд үнэлэлт, дүгнэлт хийж техникийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, өртөг зардлыг бууруулах боломжийг эрэлхийлэх Гэрээ хэлэлцээр байгуулах, гэрээний дагуу хийгдэж буй ажил үйлчилгээнд хяналт тавьж, гарч болзошгүй эрсдэлүүдийг үнэлж, холбогдох арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх Худалдан авалтын захиалгын тайланг бэлтгэн танилцуулах Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачилга гаргаж багаар ажиллах замаар багийн ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах; Өөрийн ажил үүрэгтэй холбоотойгоор компанид ашиглаж буй харилцаа холбооны болон дата менежментийн ERP зэрэг системүүдийг сайн ашиглаж дата, мэдээлэл, баримт бичгийг тухай бүр системд бүртгэх
- Компанийн зорилго, зорилтуудын хүрээнд өрсөлдөх чадвар, үр ашиг, гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх шинэ төслийн санаа, санал, санаачлагуудыг гаргаж, судалгааг хийж удирдлагад танилцуулах - Төслийн менежмент, төслийн үр ашиг, үйл явцыг сайжруулах, явцын хяналтыг хэрэгжүүлэх; - Төсөлд шаардагдах хүний нөөцийг сонгон шалгаруулах, чиглүүлэх, сургах, ажилд томилох, хуваарилах, хийгдэх ажлын хүлээлтийг тайлбарлаж удирдах; - Төсөл хэрэгжүүлэх хүрээнд мэргэжлийн болон орон нутгийн харилцагч байгууллагуудтай үр дүнтэй харилцах, харилцаа холбоог бэхжүүлэх;
Тэсрэх бодис цооногт цэнэглэгч автомашиныг зориулалтын дагуу аюулгүй, найдвартай ажиллуулах Тэсрэх бодисыг уурхайн цооногт технологийн дагуу цэнэглэх, холимог бодисын найрлагыг зөв тохируулах Техникийн өдөр тутмын үзлэг, урьдчилан сэргийлэх арчилгаа хийх, бүртгэл хөтлөх Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны болон чанарын стандартыг чанд мөрдөх Үйлдвэрийн мастерийн зааврын дагуу үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэх Аюулгүй ажиллагааны заавар, дүрэм журмыг чанд мөрдөх
Ажлын байрны зорилго Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартуудыг баримталж, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Аудитын хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Татварын бүх төрлийн хууль болон үүнтэй холбоотой бусад бүх төрлийн хуулийг хэрэгжүүлж ажиллах. Гүйцэтгэх гол чиг үүрэг Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд: НББ-ийн хууль, Аудитын хууль, Татварын хуулиудын шинэчлэлийг судалж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх Компанийн хэмжээнд мөрдөгдөх санхүүгийн дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах санал боловсруулж танилцуулах Бараа бүтээгдэхүүн (тэсрэх материал)-ий борлуулалт болон ажил үйлчилгээний орлогын бүртгэлийг хөтлөх, тэсрэх материалын орлого, зарлагын гүйлгээг холбогдох баримтыг тухай бүр программд оруулах, агуулахын үлдэгдэлд хяналт тавих Салбарын гадаад болон дотоод харилцагч байгууллагуудын авлага, өглөгийн тооцоог хариуцах, тооцоо нийлэх Салбарын үндсэн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, үндсэн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээг холбогдох баримтыг үндэслэн ERP программд бүртгэх, хөрөнгийн хөдөлгөөн, элэгдлийг тооцоолж, үлдэгдлийг баталгаажуулах ажлыг хариуцах Салбарын нярвын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, ажлын цаг ашиглалт, гүйцэтгэлд хяналт тавих, төлөвлөгөө, тайланг батлах, гүйцэтгэлийг үнэлэх, хянах, сайжруулах зөвлөмж өгөх, мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх Салбарын хөрөнгийн хадгалалт, хамгаалалт ашиглалт, зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг сайжруулж, норм, нормативын биелэлтийг хянах, аливаа санхүүгийн эрсдэлээсурьдчилан сэргийлж ажиллах Салбарын холбогдох удирдлага, ажилтнуудад шаардлагатай баримт, тодорхойлолт, мэдээллийг хугацаанд нь өгөх, мэдээлэх Салбарын төлөвлөгөөт /хагас, бүтэн жилийн/ болон төлөвлөгөөт бус тооллогыг зохион байгуулах, тооллогын үр дүнг удирдлагад танилцуулж мэдээлэх, холбогдох асуудлыг шийдвэрлүүлэх, холбогдох зохицуулалтуудыг хийх
Тэсрэх материалын үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон импортоор ирсэн түүхий эдийн чанар найрлагыг тодорхойлох, шалгах, турших, хяналт тавих, дүгнэлт гаргах Туршилт судалгааг тогтмол хугацаанд хийж үр дүнг хянаж баталгаажуулах Үйлдвэрт нийлүүлэгдсэн түүхий эд, бараа материалыг ашиглахын өмнө зааврын дагуу чанарыг баталгаажуулж удирдлагад мэдээллэн хэрэглэгчтэй хамтран ажиллах, хэрэглээнд хяналт тавих Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, биечлэн оролцох, хэрэгжилтэнд хяналт тавих Шинжилгээний үр дүнгийн тухай лабораторийн журналд дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх
Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын шаардлагыг тогтоох, холбогдох баримт бичгийг боловсруулах, санал гаргах, хэрэгжүүлэхэд хяналт тавих Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын тогтвортой байдлыг хангах Эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, бууруулах үйл ажиллагааны үр нөлөөтэй байдалд хяналт тавих Чанарын тогтолцоог хэвийн явуулахад чиглэсэн ажлуудыг хийх. Үр дүн боловсруулах, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах. Үл тохирлыг мөшгөх шалтгаан нөхцөлийг илрүүлэх, залруулах, сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
Түүхий эдийн хадгалалт стандартын дагуу байгаад хяналт тавих Технологийн машин тоног төхөөрөмжийн тохиргоо хэвийн эсэгт хяналт тавих тохируулах Суурин болон явуулын үйлдвэрлэлд орж байгаа түүхий эд материалд хяналт тавих Уурхайн талбайд цэнэглэлтийн ажил стандартын дагуу явагдаж байгаад хяналт тавих, бүтээгдэхүүний нягтыг хэмжих Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд чанарын хяналт тавьж мэдээлэл өгөх, орц нормын талаар зөвлөх, орц норм алдагдаж машинд эвдрэл саатал гарсан бол цэнэглэлтийн талбайгаас гаргах
Хөдөлмөрийн тухай хууль, компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, бодлого, дүрэм журмын хүрээнд компанийн онцлог, зорилго, зарчимд нийцүүлэн тэсрэх бодисын үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжтэй үл харьцах туслах ажлуудыг гүйцэтгэх, найдвартай, аюулгүй,цэвэр цэмцгэр автобусаар Кемп - Сумын төв - Үйлдвэр хооронд ажилтнуудад үйлчлэх.
Тэсрэх бодисын үйлдвэрийн тасралтгүй жигд үйл ажиллагааг бүрэн хариуцан, цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах.
Засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг бэлтгэх Засвар үйлчилгээ хийх орчинд холбогдох тусгаарлалтуудыг хийх Өрмийн машин болон техникийн үзлэг хийх, холбогдох аюулгүй ажиллагааны алхамуудыг хангах Засварын ажилд оролцох Техник хэрэгслийн засвар үйлчилгээ, эвдрэл гэмтлийн бүртгэл хөтлөх Гагнуурын болон цахилгааны ажил үйлчилгээ хийх