Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

М-Си-Эс Кока-Кола ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хэтийн зорилго, эрхэм зорилт, чанарын үзэл баримтлал

Хэтийн зорилго:

Хэрэглэгч, харилцагчидаа дээдэлдэг, Монголдоо хамгийн ихээр шимтэн уудаг ундааг үйлдвэрлэгч, борлуулагч, зах зээлд нэвтрүүлэгч тэргүүний компани болохыг эрмэлзэнэ.

Эрхэм зорилт:

- Кока-Кола компанийн уламжлал, стандартыг Монголдоо тууштай баримтлан, дээд зэргийн чанар, баталгаатай ундааг үйлдвэрлэнэ.

- Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг Монгол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болгохын тулд боломжын үнээр “хүссэн цагт нь гарын дор” байлгах нөхцөлийг бүрдүүлнэ.

- Бид харилцагчидаа дээдэлсэн, үйлчилгээгээрээ дэлхийн жишигт хүрэхүйц Монголын тэргүүний компани болно.

- Удирдлагын шударга зарчмыг мөрдлөгө болгон, ажиллагсадынхаа нэр төрийг эрхэмлэн хүндэтгэж, тэднийг эрүүл, найрсаг, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангана.

- Хувь эзэмшигчидийнхээ хүлээж буй ногдол ашгийг олж хуваарилна.

М-СИ-ЭС КОКА-КОЛА компанийн чанар, хүнсий аюулгүй байдлын бодлого

Дэлхий дахинд бидний үйлдвэрлэн түгээж буй бүтээгдэхүүнийг хамгийн өндөр чанартай, амны цангаа тайлан сэргээгч бүтээгдэхүүн гэж итгэдэг. Чанар бол бидний хийж буй бүхий л үйлдэлд шингэж байдаг. Кока-Колагийн системд ажиллаж буй хүн бүхэн энэ их итгэлийг зүтгэлээр хариулж, үнэхээр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж чаддаг. Бидний амжилтын үндэс бол ЧАНАР юм.

Бид энэхүү алтан дүрмийг өвлөж авсан, цаашид ч ХААНА Ч НАЙДВАРТАЙ, ТӨГС БҮТЭЭГДЭХҮҮН-ийг өвлүүлэн ажиллах болно.

М-СИ-ЭС КОКА-КОЛА компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар баримтлах бодлого

Бид бүхий л үйл ажиллагаандаа Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль, Кока-Кола компанийн аюулгүй ажиллагааны шаардлагууд болон М-Си-Эс группын хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлогыг мөрдөн хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчин, нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
Дээрхи бодлогыг хэрэгжүүлэхэд дараах зарчмуудыг баримтална.
- Компанийн удирдлага нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэлтүүд байнга сайжирч байхад анхаарч, нөөц бололцоогоор хангана.
- Ил тод, нээлттэй, үл буруутгах зарчмыг баримтална.
- “Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй ажлыг гүйцэтгэхгүй байх эрх”- ийг ажилтанд олгоно.
- Ажилтан нэг бүр өөрийн аюулгүй байдалд анхаарч, бусдыгаа зөв дадалд уриалан, үйлдвэрийн осол зөрчил гаргалгүй ажиллахыг зорино.

М-СИ-ЭС КОКА-КОЛА компанийн байгаль орчны талаар баримтлах бодлого

Байгаль орчны үзүүлэлт бол бидний бизнесийн амжилтын үндэс тул хүрээлэн буй орчны эрүүл, тогтвортой байх тал дээр анхаарал хандуулж ажиллах бизнесийн соёлыг бий болгоно. Бид Монгол Улсын байгаль орчны талаар баримтлах бодлого, хууль дүрмийн хүрээнд Кока Колагийн байгаль орчны шаардлагыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Дэлхийн хөгжлийг Монголд

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хүнсний үйлдвэрлэл

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2001

  • Ажилтны тоо

    1000

М-Си-Эс Групп-н салбар компаниуд

  • М-Си-Эс Групп
  • М-Си-Эс Кока-Кола ХХК
  • Юнител Групп
  • Тотал дистрибюшин ХХК
  • Мэтагро ХХК
  • Топ моторс ХХК
  • Вэлл Бий ХХК
  • Интермед эмнэлэг
  • Скай Резорт ХХК
  • М-Си-Эс Интернэйшнл ХХК
  • М-Си-Эс Проперти ХХК
  • Юнисервис Солюшн ХХК
  • ДДэшТВ
  • Анунгоо ХХК
  • М-Армор ХХК
  • М-Си-Эс Эстэйтс ХХК
  • Эрчим Сүлжээ ХХК
  • ТекПак Групп ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, БЗД, 10-р хороо, Амгалан дахь өөрийн үйлдвэрийн байранд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.