“Макс Групп”-ын бизнесийн үйл ажиллагаа өргөжиж тэлэхийн хирээр Монгол улсын хөгжил дэвшил болон бүтээн байгуулалтанд дорвитой хувь нэмэр оруулах зорилготойгоор 2006 оны 6 дугаар сард барилга угсралтын “Макс Өргөө” ХХК-ийг байгуулсан.
Манай компани инженер, менежер, мэргэжилтэн, ажилтнуудаас бүрдсэн нийт300орчим ажилтантай.
Өнгөрсөн хугацаанд тус компанийн хэрэгжүүлсэн төслүүдээс дурдвал:
- 2006 онд Сүхбаатар дүүрэгт худалдаа үйлчилгээний зориулалтаар “Макс” хүнсний сүлжээ дэлгүүрийн барилга.
- 2007 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Амгаланд худалдаа үйлчилгээний зориулалтаар “Макс” хүнсний сүлжээ дэлгүүрийн барилга.
- 2007 онд Чингэлтэй дүүргийн 4-р хороонд орон сууцны зориулалтаар Хийморь цогцолборын 96 айлын орон сууцын 9 давхар 2ш барилга.
- 2008 онд Сүхбаатар дүүргийн 8-р хороонд худалдаа үйлчилгээний зориулалтаар Оюутны худалдаа, үйлчилгээний төвийн 5 давхар барилга.
- 2008 онд Чингэлтэй дүүргийн 4-р хороонд конторын зориулалтаар “Макс Цамхаг” 13 давхар оффисийн барилга.
- 2008 онд Хан-Уул дүүргийн 3-р хороонд орон сууцны зориулалтаар “Хийморь 19” цогцолборын 108 айлын 9 давхар 1, 2-р байрны барилга.
- 2009 онд Хан-Уул дүүргийн 3-р хороонд орон сууцны зориулалтаар “Хийморь 19” цогцолборын 120 айлын 12 давхар 3-р байрны барилга.
- 2010 онд Баянзүрх дүүргийн 3-р хороонд орон сууцны зориулалтаар “Хийморь 12” орон сууцны 60 айлын 10 давхар барилга.
- 2010 онд Сүхбаатар дүүргийн 7-р хороонд орон сууцны зориулалтаар“Хийморь 11” цогцолборын 108 айлын 12 давхар 1-р барилга.
- Сүхбаатар дүүргийн 7-р хороонд орон сууцны зориулалтаар “Хийморь 11” цогцолборын 108 айлын 12 давхар 2-р барилга.
- Баянгол дүүргийн 17-р хороонд дэлхийн стандартад нийцсэн худалдаа үйлчилгээ, зочид буудал, орон сууцний цогц байгууламж MAX CENTER-ийг сүндэрлүүлсэн. Энэхүү байгууламж нь УБ хотын төв хэсэгт байрлан хүний бүхий л төрлийн хэрэгцээг нэгэн дээвэр доороос хангах MALL-ийг сонгодог утгаар нь Монголд байгуулсан анхны тохиолдол гэдгээр онцлог юм.
- Баянгол дүүргийн 17-р хороонд орон сууцны зориулалтаар “Elegance town” 500 айлын 13 давхар 6 барилга.
- Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалт бүхий 168 айлын Хийморь-13 цогцолборын 1-р ээлжийн 12 давхар 2 барилга.
- Хан-Уул дүүргийн 3-р хороонд орон сууцны зориулалтаар 125 айлын 12 давхар 2 барилга.
- Хан-Уул дүүргийн 11-р хороонд орон сууцны зориулалтаар 54 айлын 9 давхар барилга.
- Чингэлтэй дүүргийн 5-р хороонд оффис, техникийн давхар бүхий 18 давхар, зочид буудлын зориулалтаар 20 давхар барилга.
- Сүхбаатар дүүргийн 1-р хороонд үйлчилгээтэй орон сууцны зориулалт бүхий тансаг зэрэглэлийн “220К Резиденс” 17 давхар барилга
- Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалт бүхий 96 айлын Хийморь-13 цогцолборын 2-р ээлжийн 12 давхар 2 барилга.
- Төв цэвэрлэх байгууламжийн төсөл
- Говь-Алтай аймагт Алт боловсруулах үйлдвэрийн барилга бүтээн байгуулалтын төсөл
- Говь-Алтай аймгийн Тайшир сумд Шохойн үйлдвэрийн төсөл