Компанийн борлуулалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, борлуулалтын сувгуудад хувиарлах, төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангаж ажиллах. -Борлуулалтын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй удирдан явуулах. -Компанийн батлагдсан бүтцийн дагуу борлуулалтын албаны ажиллах хүч, хүний нөөцийн орон тоог төлөвлөж нэгдсэн баг хамт олноо зохион байгуулж удирдлагаар хангаж ажиллах. -Компаниас батлагдсан бүтээгдэхүүний үнэ, урамшууллыг хэрэгжилтэнд хяналт тавих. -Жил болон Сар бүрийн төлөвлөгөөний биелэлтийг хангахад чиглэн ажиллаж гүйцэтгэлд 7 хоног, сар бүрээр хяналт тавих, идэвхжүүлэх, биелэлтийн мэдээг холбогдох албан тушаалтнуудад мэдээллэх. -Барааны нөөцийг борлуулалтын сувгуудад оновчтой хуваарилах, барааны эргэцэд хяналт тавих. -Борлуулалтын суваг, бүс маршрутыг шинээр зохион байгуулах, борлуулалтын ажилтнуудыг хуваарилах, ажилд томилох замаар дотоодын борлуулалтын үйл ажиллагааны шаардлагуудыг хэрэгжүүлэх, ажлын үр дүнг хянах. -Харилцагч бүртэй хийсэн гэрээ хэлцэл, өдөр тутмын борлуулалт, харилцагчдын тоо, борлуулалтын эргэц дээр анхаарч, тэдний үйл ажиллагаанд байнгын хяналт тавин чиг үүргээр ханган ажиллах. -УБ хот болон Хөдөө орон нутгийн гэрээт борлуулагч нарыг сонгон шалгаруулж гэрээ хийж хамтран ажиллах. Борлуулалтын тайлан мэдээг авч нэгтгэж дүн шинжилгээ хийж удирдлагад танилцуулах, мэдээллийн урсгалыг удирдах. -Харилцагч байгууллагуудын гэрээ хэлцэл хийж урт хугацаанд хамтран ажиллах харилцааг үүсгэх, халамжлах -Харилцагч үйлчлүүлэгчдээс тавьсан санал хүсэлт, гомдолыг хурдан шуурхай компанийн холбогдох журмын дагуу шийдвэрлэх.
- Бараа бүтээгдэхүүнийг харилцагчид таниулан борлуулалт хийх; - Шинээр харилцагч нээн, харилцагчийн тоог хадгалах, тогтоон барих; - Орон нутгийн салбар байгууллагууд, дэлгүүрүүдээр борлуулалт хийх; - Орон нутгийн салбарууд, шинээр борлуулалтын сувгуудыг нээж ажиллах; - Сар бүрийн төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах