LHAMOUR - ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨРТЭЙ "ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ" АЖЛЫН БАЙР
Lhamour брэндийн зүгээс 9 сарын хугацаатай “ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨРТЭЙ ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ” ажлын байрыг дөнгөж төгссөн шинэ төгсөгчдөдөө зориулан санал болгож байна. Тус хөтөлбөрт хамрагдсанаар Худалдааны зөвлөх хийнгээ өөрийн төгссөн мэргэжлээр дадлага хийх, зөөлөн ур чадваруудыг хөгжүүлэх сургалтуудад хамрагдах, ментор авах, ажлын CV – гээ нэр хүндтэй газраас эхлүүлэх боломж олдоно.
Тус хөтөлбөрт:
- Ур чадвараа дээшлүүлэх
- 9 хүслээ цэгцэлж зорилгоо тодорхойлох нь /Ganabell academy/
- Цагийн менежмент ба хувийн зохион байгуулалт /Ganzorig business school/
- Багийн ажиллагаа /Ganzorig business school/
- Илтгэх ур чадварын сургалт /Ganabell academy/ зэрэг дөрвөн төрлийн сургалтыг 2 сард 1 удаа 3 цагийн давтамжтай орно.
- Тухайн төгсөгч 1. Маркетинг, борлуулалт 2. Гадаад худалдаа, харилцаа 3. Санхүү нягтлан 4. Дизайнер 5. Хангамж, тээвэр логистик чиглэлээр их дээд сургууль төгссөн байх шаардлагатай бөгөөд тухайн төгссөн чиглэлээрээ Лхамур компанид дадлага хийнэ.
- Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан захирлын “Mentorship” хөтөлбөр /сард 1 удаа 1 цагийн буюу нийт 9 цагийн/ авна.
- 9 сарын хугацаанд ямар ур чадвар, хэр хэмжээний дадлага туршлагатай болж авсан талаар Лхамур компаниас албан тодорхойлолт гаргаж өгнө.
9 сарын хугацаанд ажил хийнгээ өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй шинэ төгсөгч бүрийг сонгон шалгаруулалтанд орохыг урьж байна.