Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Лимон Пресс Дижитал ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Бид уламжлалт бизнес, хэвлэл мэдээллийн арга барилыг халж, хөрөнгө оруулалт, санхүү, бизнесийн зах зээлийн мэдээ мэдээллийг товхимол, подкаст, видео контентуудаараа дамжуулан хамгийн ойлгомжтой, энгийнээр тоймлон хүргэж, бизнесийн ертөнцийг илүү анхаарал татахуйц, илүү өрсөлдөөнтэй, илүү хүртээмжтэй болгоход чиглэн ажилладаг.
Компанийн алсын хараа

Дэлхий дахинд Монголын зах зээлийн талаарх дата, мэдээллийг хүргэдэг тэргүүлэгч медиа компани байна.

Компанийн эрхэм зорилго

Зах зээлд үнэ цэнтэй мэдээлэл хүргэх замаар Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгана.

Компанийн үнэт зүйлс
  • Өндөр гүйцэтгэл- Бид илүү цагаар бус өндөр бүтээмжтэй ухаалаг ажиллаж, аливаа ажлыг гүйцэтгэхдээ мэргэжлийн түвшинд, урьдчилан төлөвлөж, нягт нямбай хийхийг ямагт эрмэлздэг.
  • Өндөр стандарт- Уншигчдад хэрэгцээтэй, өдөр тутмын шийдвэр гаргалтад нь эергээр нөлөөлөхүйц, факт дээр суурилсан, чанараар тэргүүлэх контентыг боловсруудаг. Ингэхдээ жижиг зүйлс болгонд анхаарлаа хандуулан ажлын өдөр бүрийг “нэг дэх өдөр” шиг эрч хүчтэйгээр ажилдаг.
  • Бие даан суралцах- Бид үргэлж эрэл хайгуул хийж, чадахгүй, мэдэхгүй зүйлсээ бусдаасаа асууж, өдөр бүр суралцахыг эрмэлздэг.
  • Эрх чөлөө ба хариуцлага- Бид тасралтгүй өсөн дэвшиж буй шинийг эрэлхийлсэн бүтээлч нийгэм, зах зээлийн нэг хэсэг билээ. Тиймээс ч бид алдаа гаргавал тэр дор нь засаж, цааш хурдтай урагшлахад тэмүүлдэг.
Нэмэлт мэдээлэл

Лимон Пресс Дижитал ХХК нь Монголын бизнесийн зах зээлийн мэдээ мэдээлэл, тоон өгөгдөл, дүн шинжилгээг тоймлон хүргэдэг санхүүгийн медиа компани юм.

2020 оны 9-р сард үүсгэн байгуулагдан, бүс нутагтаа тэргүүлэгч медиа компани болтлоо хурдацтай хөгжиж байна. Өдгөө 35,000 гаруй тогтмол уншигчтай Монголын хамгийн найдвартай дижитал хэвлэлүүдийн нэг болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.

Түүнчлэн долоо хоног бүр Inside Mongolia товхимлоороо Монголын санхүү, бизнесийн зах зээл, улс төр болон соёлын мэдээ, мэдээллийг англи хэл дээр бэлтгэн олон улсын хөрөнгө оруулагчид, монголыг сонирхогчид, монголд амьдарч буй экспатуудад зориулан хүргэдэг билээ.

  • Алсын хараа

    Дэлхий дахинд Монголын зах зээлийн талаарх дата, мэдээллийг хүргэдэг тэргүүлэгч медиа компани байна.

  • Эрхэм зорилго

    Зах зээлд үнэ цэнтэй мэдээлэл хүргэх замаар Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгана.

  • Уриа

    Ухаалаг шийдвэрт хөтөлнө

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хэвлэл мэдээлэл, Медиа, Дизайн

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2020

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Сити тауэр, 25 давхар, 2502 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.