Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Лидерфинанс ТМЗ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“ЛИДЕР ФИНАНС ТМЗ” ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

“Лидер Финанс” ТМЗ нь анх 2009 онд санхүү, нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр үүсэн байгуулагдаж, Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний тухай хууль, Сангийн сайдын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тушаалын дагуу №05 тусгай зөвшөөрлөөр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх эрх авсан анхны компаниудын нэг юм.

Манай байгууллага нь ТАТВАРЫН ЭРСДЭЛГҮЙ ОРЧИНГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БҮРТ БИЙ БОЛГОНО! гэсэн уриан дор үйлчилгээгээ чанартай, найдвартай, хүртээмжтэй байлгахыг хичээж, мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчдэд татварын зөвлөгөө өгөх, татвар төлөлтийн ухамсарыг төлөвшүүлэх, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн татварын мэргэшсэн зөвлөх үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулсаар байна.

Бид татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд бөгөөд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг бүхий л салбарт дэлгэрүүлж, шинэ мэдлэг, менежмент, ур чадварыг тасралтгүй нэмэгдүүлэх замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлж, хэрэглэгчийн эрхэм сонголт байхын төлөө амжилттай ажиллаж байна.

Манайд Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч 2, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч 4, Мэргэшсэн хөрөнгийн үнэлгээчин 1, Үйл ажиллагааны менежер 1 гэсэн чадварлаг багийг бүрдүүлэн ажиллаж байна.

Алсын хараа: Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээний байгууллага болох

Эрхэм зорилго: Бие даасан, шударга, мэргэжлийн ёс зүйтэй, эрх тэгш байх зарчмыг баримталж олон улсын стандарт болон Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн татвар, санхүүгийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээг үзүүлж, үйлчлүүлэгчдээ татварын эрсдлээс хамгаалан чанартай гүйцэтгэлийг эрхэмлэх.

Уриа: Татварын эрсдэлгүй бизнесийг татварын мэргэшсэн зөвлөх хөтлөнө.

Бид эрхэм үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ зориулан дараах үндсэн гурван үйлчилгээг санал болгож байна. Үүнд:

  1. Нягтлан бодох бүртгэлийн Аутсорсинг үйлчилгээ
  2. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ
  3. Нягтлан бодох бүртгэлийн Аутсорсинг болон Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    татварын эрсдэлгүй тунгалаг санхүүгийн орчинг танай байгууллаагад бий болгоно

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Computer Mall

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.