Оптимал Эн Макс нь инновациар дамжуулан хүний сайн сайхан байдлыг нэмэгдүүлж, хувь хүмүүст өөрсдийн чадавхийг бүрэн дүүрэн ашиглаж, хөгжихөд туслах, шинэлэг шийдлүүдийг өсгөн бойжуулах зорилготойгоор 2018 онд үүсгэн байгуулагдсан нэгдэл компани юм.Бидний үйл ажиллагааны гол зорилго нь хүнийг сайн сайхан амьдрахад туслах бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжсэн бизнессийн экосистемийг бүрдүүлж, салбар дундын хамтын ажиллагаан дээр тулгуурлан шинжлэх ухаанч шийдлүүдийг хөгжүүлэн, технологийн тусламжтайгаар хүртээмжийг нэмэх явдал билээ.
Энэхүү зорилгын хүрээнд бид санхүү, сэтгэл судлал, технологийн салбарын огтлолцол дээр дараах бүтээгдэхүүнүүдийг амжилттай хөгжүүлсээр байна.
Монголдоо анхдагч “Сэтгэл зүйн кредит скоринг“-г ашиглан харилцагчийн зээлийн эрхийг тогтоон, байгаа газраасаа цахимаар зээлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн аппликейшн. Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, тэгш боломж олгох финтек салбарт инновациар тэргүүлэгч компани болох алсын хараатайгаар ажиллаж байна. zeely.mn
Өөртөө ээлтэй бодол, мэдрэмж, үйлдэлд хөтөлж, амьдралын хэв маягтаа анхаарах замд тань туслах, урамшуулах дадал хэвшүүлэгч аппликейшн. 8 бүлгийн 40 дадлаас сонгон хэвшүүлж, сонирхолтой сорилтуудад нэгдэн, сэтгэл зүйдээ анхаарах тест, чатботтой харьцан, өөрийн ахиц, гүйцэтгэлийг хэмжих боломжтой. HabiDo
Сэтгэл зүйн эрүүл мэндийг БҮГДЭД уриатайгаар сэтгэл судлалын шинжлэх ухаанд суурилсан баталгаат мэдээ мэдээлэл, бүтээлч контентуудаар дамжуулан олон нийтэд сэтгэл зүйн болосвролыг түгээх зорилготой медиа платформ, мэргэжлийн сэтгэл судлаачдын сэтгэл зүйн зөвлөгөөний төв. positive_dadal
Олон улсад батлагдсан сэтгэл зүйд суурилсан эрсдэлийн үнэлгээ. Шинжлэх ухаан ба технологийн ололтыг ашиглан санхүүгийн үйлчилгээний хүртээмжгүй байдлыг шийдэх гарц. Хувь хүний хязгааргүй нөөц болох сэтгэл зүйд нь итгэж, амьдралын нөхцөл байдлаа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгсэл.
Сэтгэл зүйн шинжлэх ухааны мэдээлэл, судалгаа, тестийн онлайн дата төв болж, Монгол хүний бүтээмж чанарын хамгийн том нээлттэй сан болох алсын хараатай. Хүний сэтгэл зүй, дотоод өгөгдлийг судлах ач холбогдлыг нийгэмд түгээн дэлгэрүүлж батлагдсан сэтгэл зүйн судалгааны аргачлалыг ашиглах үйлчилгээг хамгийн хялбар, хүртээмжтэйгээр тасралтгүй хүргэнэ. mindmetrix.mn
Уламжлалт зээлийн үйлчилгээг орчин үеийн финтек салбар руу шилжүүлэх үйлчилгээг одоогийн байдлаар нийт 5 байгууллагуудад үзүүлж аппликейшн, вэбсайт болон мэдээллийн системээр нь ханган ажиллаж байна. https://tanasoft.mn/about
Сайн сайхан байдлыг дээшлүүлэх шинэлэг шийдлүүдийг өсгөн бойжуулагч тэргүүлэгч компани болох
Инновациар дамжуулан сайн сайхан байдлыг нэмэгдүүлнэ.
1. Менежмент
2.
3.
Хүнлэг байдал Шинэлэг, инновацлаг Шинжлэх ухаанд суурилсан Салбар хоорондын уялдааг хангасан Хамтын ажиллагаан дээр тулгуурласан Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх нээлттэй сэтгэлгээ Сэтгэл зүйн эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрхэмлэгч
2018
97