Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Танилцуулга

“Хасгоёл”компани нь 1992 оноос үнэт эдлэл, бэлэг дурсгалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа хэрэглэгч олондоо зохих хэмжээнд танил болсон тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг билээ.Манай компани нь байнга шинэлэг, шинэ содон бүтээгдэхүүн, үндэсний соёлоо илүүтэй тусгасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ бусдаас байнга ялгарч байдаг.

Хасгоёл компани 2013 оноос эхлэн Монгол улсад анх удаа одон тэмдэг- бэлэг дурсгалын зүйлсийг хийх орчин үеийн технологийг авчирч, нутагшуулан үйлдвэрлэлээ явуулж байна. Өндөр хөгжилтэй орнуудад өргөн хэрэглэгдэж байгаа технологийг ашигласанаар Захиалагчын хүссэн зураг загвараар одон, тэргүүний ажилтаны тэмдэг, спортын тэмцээн,уралдааны медаль – төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлсийг хямд үнээр- богино хугацаанд хүссэн тоо, хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой бөгөөд гадаадын буюу импортын бараанаас чанар, үзэмжийн хувьд дутах зүйлгүй болж байгаа билээ.

Монголдоо орчин үеийн стандартад нийцсэн медаль,бэлэг дурсгалын зүйлсийг захиалж хийлгэх нь Үндэсний үйлдвэрлэлээ санхүүжүүлж, хөгжүүлэхээс гадна солонгос, хятад руу үнэ, үзэмжийг харж зардал, цаг хугацаа алдаж, гадагшаа явах шаардлагүй болж байгаа нь хэрэглэгч түмэндээ бас нэг сайхан боломжийг олгож байна.

Манай компаний хамт олны энэ амжилтыг үнэлж УБ хотын ЖДҮ-н газраас 2013 оны дэвшилтэд технологийн номинацын Тэргүүн байрын шагнал, МУ-н Засгийн газраас зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв” Үзэсгэлэнгээс 2006, 2010, 2012, 2014 оны салбарын “Шилдэг бүтээгдхүүн” шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

Цаашид бид үйлдвэрлэлээ улам сайжруулж, та бүхний хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдхүүнийг олон улсын чанар, стандартын хэмжээнд хүргэж, үйл ажиллагаагаа явуулахыг эрмэлзэн ажиллах болно.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    хямд үнэ чанрын өндөр түвшинд монголдоо үйлдвэрлэнэ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1993

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, сүхбаатар дүүрэг Алтайн-12 9-р хороо ХАС-ТӨВ

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.