Компаний тухай
"Ханги Ундраа” ХХК нь 2021 онд үүсгэн байгуулагдсан компани бөгөөд бэлэн хувцас үйлдвэрлэл худалдааны чиглэлээр бизнесийн гараагаа эхэлсэн. Түүнчлэн хамгаалалт аюулгүй байдлын салбарт биечилсэн гэрээт харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар амжилтаа ахиулан ажиллаж байна. Компанийнхаа Алсын Хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлээрээ бахархан ажилладаг хамт олноороо дамжуулж эрхэм харилцагч түншүүдтэйгээ үнэ цэнэтэй, урт хугацааны хамтын ажиллагааг өрнүүлэхээр ажиллаж байна. Бид дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх гол түлхүүр нь ажиллах хүчинд хөрөнгө оруулах явдал гэдэгт итгэдэг тул бид Менежер, Хамгаалалтын ахлагч, ажилчиддаа сургах, хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажилладаг. Ханги Ундраа компаний удирдлагын баг, Хүний нөөц нь ажилчдынхаа хувийн болон мэргэжлийн хөгжилд тасралтгүй хүчин чармайлт гаргаснаар бид ажилтнуудын хүсэл эрмэлзэл, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг илүү өндөр төвшинд хүргэнэ.
Алсын хараа
Бид мэргэжлийн ур чадвар, ёсзүй, сахилга баттай байж хүндэт үйлчлүүлэгч, харилцагчдийнхаа итгэл сэтгэлийг давуулан биелүүлсэн, үндэсний хэмжээний компани байна.
Эрхэм зорилго
Бид тэргүүн зэрэглэлийн стандартад суурилсан чадварлаг хамт олноо хүсэл тэмүүлэлтэй нь уяж, Монгол улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулна.
Үнэт зүйлс
Бид амжилтанд хүрэхийн тулд бизнесийн ёсзүйг чанад баримтлан, өдөр тутмын ажлаа зөв, шудрага, чанартай гүйцэтгэж, хийж байгаа ажил бүртээ үнэт зүйлсээ шигтгэн бүтээнэ.
Бидний үнэт зүйлс:
Амжилтын Оргилд Хамтдаа
1. Дохиолол, харуул хамгаалалт
2.
3.
2021
15