Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ханбогд Хайрхан ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Техникийн бичиг баримт боловсруулагч /ОТ-д ажиллах

Үйл ажиллагаа • Стандарт Ажлын Журам боловсруулж, шинэчлэн сайжруулах • Багийн гишүүд, хэрэглэгчид, удирдлагуудаас мэдээлэл цуглуулах, бүртгэл •  Талбайн ажиглалт хийн ажлын явц, гүйцэтгэлтэй танилцах • Техникийн систем болон бусад цогц утга агуулга бүхий мэдээ мэдээллүүдийг бусдад амаар болон бичгээр тайлбарлах • Багаар ажиллах – Үйл ажиллгааны болон засвар үйлчилгээний багуудтай өөрийн санаачлагаар хамтарч ажиллах • Бичиг баримтын стандарт, арга зүй, дадлагыг хариуцан ажиллах • Бичиг баримтын хөтлөлтийг Монгол, Англи хэл дээр боловсруулах • Ажлын чухлыг хэлтэсийн үйл ажиллагаанд уялдуулан эрэмбэлж, зохион байгуулах • Ажилтнууд, оролцогч талууд, удирлагуудад бичиг баримтын талаар тайлагнах Бизнест чиглэсэн хамтын ажиллагаа • Техникийн найдвартай ажиллагааг хангахад шаардагдах засвар үйлчилгээний баримт бичгүүдийг хугацаанд нь боловсруулах замаар хангаж ажиллах Стратегийн ач холбогдол • Рио Тинто Бизнес Шийдлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх   Хүнд чиглэсэн ажиллагаа • Өөрийн ажлын гүйцэтгэл, өөрийгөө хөгжүүлэх, зан харьцаандаа хариуцлагатай байж ажлаа зөв удирдах • Хамтын ажиллагаа, Үнэ цэнийг бий болгох замаар хувийн бөгөөд байгууллагын ажилд үр дүн гаргах үүднээс ажлын процесс, дадлага, системд дэмжлэг үзүүлж ажиллах • Өөрийн ажлын гүйцэтгэлийг удирдан зохицуулж хувийн болон байгууллагын үр дүнг хүртэх.   Стандарт Ажлын Журам: Оролцогч талуудыг зөвшилцөл, салбарын практик туршлагад нийцүүлэн механик болон цахилгаан нарийн хэмжүүрийн багууд ашиглах ажлын стандарт журмыг боловсруулах. Ажлын стандарт журмыг эцсийн хэрэглэгчдийн техникийн шаардлага, чанарын хүлээлтэд нийцүүлэн боловсруулах. Ажлын стандарт журмыг боловсруулахдаа тухайн журмыг уншиж ажлаа гүйцэтгэхд ойлгомжтой байх мөн тухайн ажлыг гүйцэтгэхэд аюулгүйгээр хийж гүйцэтгэх талаас үргэлж анхааран журмыг боловсруулах.   Бусад: Техникийн баримт бичгийн боловсруулалтын явц, төлөв байдлын талаар тогтмол шинэчилсэн бүртгэл хөтөлж, Ахлах мэргэжилтэнд тайлагнана. Баримт бичгийг боловсруулах үйл явцын нэг хэсэг болгон ажлын талбайд өөрийн биеэр очиж ажиглалт хийнэ. Ажлын стандарт журам хянах хурлуудыг эцсийн хэрэглэгч нартай хамтран удирдан зохион байгуулах, мөн шаардлагатай тохиолдолд эрсдэлийн үнэлгээний хэлэлцүүлэгт оролцох. Хэлтсийн хурал, ажлын байртай холбоотой холбогдох хурлуудад идэвхтэй оролцох. Тухайн албан тушаалд хамааралтай бүх сургалтуудад суух.

Сэрээт өргөгчийн оператор

Сэрээт өргөгчийн оператор нь Ялгалтын Талбайн ахлах ажилтанд шууд мэдээлэх үүрэгтэй. Зэсийн баяжмалыг тээврийн хэрэгсэлд ачих болон тээврийн хэрэгслээс газарт буулгахдаа аюулгүй байдал болон аюулгүй ажиллагааг ханган ажиллах нь сэрээт өргөгчийн операторын үндсэн зорилго юм. Үүнээс гадна Оюу Толгой компанийн экспортын тээврийн үйл ажиллагаа, ялангуяа Ялгалтын Талбайн үйл ажиллагаа аюулгүй болон төлөвлөсөн цагтаа явагдах дээр анхаарч ажиллах. Мөн зарим тохиолдолд хэлтсийн харьяа талбай дээрх бусад ажилд идэвхитэй оролцож дэмжлэг үзүүлэх шаардлагатай. • Сэрээт өргөгчөөр зэсийн баяжмал болон шаардлагатай үед бусад материалыг тээврийн хэрэгсэлд ачих болон тээврийн хэрэгслээс газарт буулгах • Өөрт өгөгдсөн үүрэгт ажлыг компанийн аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу хариуцлагатайгаар гүйцэтгэх, аюулгүй ажиллагааны соёлд идэвхи санаачилагатайгаар хувь нэмэр оруулах. Ажилд тохирох аюулгүй ажиллагааны ажлын стандарт журмын дагуу ажиллана • Тохиромжтой хяналтын арга хэмжээг ашиглан олж анзаарсан эрсдэлийг хянаж, бууруулан өөрийн болон багийн гишүүдийг аюулгүй ажиллахад нь хувь нэмэр оруулах • Тухайн томилогдсон ажилд гарах өөрчлөлтийн учир шалтгааныг ойлгож, учирч болох аюулыг хянах.. • Аливаа тээврийн хэрэгсэл ажилуулахдаа тээврийн хэрэгсэл ашиглахын өмнөх үзлэг хийж тохирох шалгах хуудсыг бөглөнө. Мөн ямар нэгэн ажил, үүрэг хийж гүйцэтгэхийн өмнө  Ноцтой Эрсдэлийн Хяналтын Магадалгааг хийнэ. • Байнгын сайжруулалтын болон зардал хэмнэсэн санал, санаачилага гарган идэвхитэй ажиллах • Шаардлагатай үед ажлын үеэр чөлөөтэй, сургалтад суусан багийн гишүүнийг орлон ажиллах гэх мэт Өргөдөл гаргагч нь сэрээт өргөгч, хөнгөн тэрэг, ачааны/тээврийн машин жолоодох хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй байх

Холбоо барих

Монгол улс, Өмнөговь аймаг, Ханбогд сум Хөөврийн 9-р гудамж 901 тоотын Шар барилга 2 давхар 203 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.