“Хан Алтай Ресурс” ХХК ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарлаа.

“Хан Алтай Ресурс” ХХК нь тогтвортой хөгжил тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага, байгаль орчныг хамгаалах бодлогыг цогцоор нь хэрэгжүүлж, бизнесийн ёс зүй, хүний эрхийг дээдэлж, хариуцлагатай уул уурхайн үндэсний жишиг загварыг бий болгохоор зорин ажиллаж ирсэн.
Компанийн 1,200 гаруй ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, тууштай зүтгэл, мөн хамтран ажиллагч харилцагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр бид энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад багтсандаа баяртай байна.
2024 онд бид Монгол улсад анх удаа байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, тоосжилтыг бууруулсан эко шийдэл бүхий суурин бутлуурын үйлдвэрийн төслийг амжилттай эхлүүлсэн. Англи улсын MMD компанийн уг үйлдвэр нь жилд 5 сая тн хүдэр боловсруулах хүчин чадалтай бөгөөд 2025 онд бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулсан нь манай компанийн хариуцлагатай, инновацлаг үйл ажиллагааны нэгэн томоохон жишээ боллоо. Түүнчлэн 6.4 км урттай хүнд тээвэрлэх туузан дамжуургын төслийг эхлүүлж 2025 оны 7-р сард бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна. Уг дамжуургын систем нь эрчим хүч хэмнэхийн зэрэгцээ тоосжилт үүсгэдэггүй, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм.
Цаашид Хан Алтай ресурс компани нь "Тогтвортой , нийгмийн хариуцлагатай дэлхийд өрсөлдөх алтны уурхайг бүтээн байгуулж, Монгол улсын баруун бүсийн хөгжлийг хамтран бүтээх" эрхэм зорилгын хүрээнд төдийгүй Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүлэгч гишүүн байгууллагын хувьд хариуцлагатай уул уурхайн кодексийг хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэн ажиллах болно.
Илүү сайхан Монголын төлөө хамтдаа







