Манай компани нь хот суурины ус хангамж ариутгах татуургын тусгай зөвшөөрлийн хүрээнд цэвэр болон бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээ, худаг болон шугамын угсралт, ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт, тохируулга хийх, бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх, уурхайн кэмпийн цэвэрлэгээ, ариутгал үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа олон улсын чанарын түвшинд явуулж байна.