Хаадын гэр ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, 10 жилийн хугацаанд соёлын өвд суурилсан судалгаатай, урлаглаг, инновацилаг бүтээгдэхүүнийг орчин цагийн хэрэглээнд нийцүүлэн урладаг.
Бүтээгдэхүүнээ 3 цагийн хэлхээс дээр /Түүхэн, уламжлалт, орчин цагийн/ урлаж хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Хаадын гэр брэндийн бүтээгдэхүүнүүд нь түүхэн загвартай монгол гэр, гэрийн тавилга, хаус, орон сууцанд зориулсан цогц тавилга, Хүннү болон уламжлалт, модерн, минимал загвартай эсгий ширмэл, эсгий зураг, керамик, тансаг хөшиг, тюль юм.
Бид 2021 оноос импортыг орлох үндэсний хээ угалзтай албан тасалгааны тавилгыг үйлдвэрлэж эхэлсэн.
Монгол өв соёлоо шингээсэн Хаадын гэр брэндийг Дэлхийн брэнд болгоно.
Дэлхийн улс орнуудад "Номадик" бүтээлч аялал жуулчлалын франчайз хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
ТҮҮХИЙГ ТҮМЭНД ТҮГЭЭНЭ
1. Тавилга, модон эдлэл үйлдвэрлэл
2.
3.
2014
30