“Хантай Хайрхан ХХК” нь 2010 онд үүсгэн байгуулагдсан ба 2015 оноос эхлэн Сийлэн кашмер брэндийг эзэмших болсон. Хантай Хайрхан нь хамгийн өндөр чанартай 100% ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай компани нь Хөвсгөл, Дорнод, Баян хонгор аймгийн малчдаас хамгийн сайн чанарын ноолууран түүхий эдийг худалдан авч бэлтгэдэг бөгөөд ноолууран утас, бүтээгдэхүүнээ итгэмжлэгдсэн лаборатороор шинжлүүлж баталгаажуулдаг.
Бид олон жил ажилласан мэргэжлийн өндөр ур чадвартай баг хамт олноор боловсон хүчнээ бүрдүүлсэн. Манай компани сардаа 1000-1500 гаруй ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадын зах зээлд нийлүүлэн монгол улсын эдийн засагт тодорхой хувь нэмэрээ оруулж байна. 2016-2017 онд хүчин чадалаа нэмэгдүүлэх зорилгоор японы “ SHIMA SEIKI” үйлдвэрийн дөрвөн сүлжих машин худалдан авч шинээр 17 ажлын байр бий болгосон .2018 онд шинээр 20-30 ажлын байр бий болгох зорилготой байна.
Манай компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн олон улсын зах зээлд нэлээн эрэлт хэрэгцээтэй байдаг бөгөөд Өмнөд Солонгосын 9 харилцагч, Америйн 2 харилцагч, Италийн 1 харилцагчтай хамтран ажиллаж байна.
Бид ирээдүйг бүтээнэ.
1. Оёдол, сүлжмэл, ноос ноолуурын үйлдвэрлэл
2010
30