Сургалтаа дүүргэсэн 20 шинэ ажилтан ажлын байрандаа хуваарилагдлаа.
Өмнөх сургалтыг дүүргэсэн 24 залуу өнөөдөр ажлын фронт дээр амжилттай ажиллаж, бүтээн байгуулалтад хувь нэмэрээ оруулж байгааг мөн дуулгахад таатай байна.
Ирээдүйн тодорхой зорилго, ажил хийх чин хүслийг нь гол шалгуур болгож сонгон шалгаруулсан 2 дахь ээлжийн 20 залуу ажлын байрандаа хуваарилагдан ийнхүү ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлээд байна. Манай компанийн залуу халаа, ирээдүйн үнэ цэнэтэй засварын мастер, менежерүүд энэ залуусаас маань төрөн гарах юм. Залуустаа амжилт хүсье!