Хэрэгжүүлж буй шинэ барилгын төслүүдэд захиалагчийн худалдан авсан бараа материалыг бүртгэх, хадгалах, олгох, материалын зарцуулалтыг хянах. Санхүүгийн албанд бараа материалыг бүртгэлийн тухай тайлан мэдээг цаг тухайд нь өгөх. Гүйцэтгэгчийн материалын зарцуулалтанд хяналт тавих, гүйцэтгэгчийн агуулахын үлдэгдлийг хянах. Барилгын талбайд ил хаясан бараа материалыг хураалгах. Төслийн менежментийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах, бараа материалын худалдан авалтыг батлах.
Хэрэгжүүлж буй шинэ барилгын төслүүдэд захиалагчийн зүгээс ХЭМАБ-н хяналт тавих, гүйцэтгэгчийн бичиг баримтын бүрдлийг хангуулах. Төслийн менежментийн бичиг баримтын бүрдлийг хангуулахад дэмжиж ажиллана. Төслийн талбайн харуул хамгаалалтын үйл ажиллагаанд хяналт тавихад дэмжлэг үзүүлэн ажиллах.