Irbis Ventures компани нь 2018 оны 1-р сард Сингапур улсад Монгол залуусын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Тус компанийн зорилго нь Монгол болон Азийн бусад хөгжиж буй улсуудаас төрөн гарч буй технологид суурилсан бизнес эрхлэгч залуусыг дэмжих, тэдэнд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх дэд бүтэц бүтээх юм. Үүний хүрээнд Irbis Ventures-н зүгээс санаачлан хэрэгжүүлж буй Irbis Oasis вэб-платформ нь (1) хөрөнгө оруулагч, (2) стартап эрхлэгч залуус болон (3) мэргэжлийн экспертүүдийг онлайн орчинд холбох, хамтран ажиллахад хялбар орчин бий болгох юм.