Компанийн хэрэгжүүлж буй болон удахгүй хэрэгжүүлэх төслүүдтэй холбоотой эдийн засгийн болон салбарын судалгааг тогтмол хийх. Өөрчлөлтүүдийг тодорхойлж, санхүүгийн зах зээл болон салбарын тусгай мэдээллийг цаг тухайд нь авч байх. Өгөгдлийн шинжилгээ хийж, интерактив тайлан бэлтгэнэ. Бизнесийн болон санхүүгийн шалгалтыг хийж, санхүүгийн тайлан болон бусад санхүүгийн болон хууль эрх зүйн баримт бичигт дүн шинжилгээ хийх. Олон төрлийн үнэлгээний аргуудыг (харьцуулж болох компаниуд, DCF, FCFE, DDM) ашиглан үнэлгээ хийж, санхүүгийн загвар боловсруулах. Компаниудын хөрвөх чадвар, ашигт ажиллагааг үнэлэх, санхүүгийн загвар, санал боловсруулах. Хөрөнгө оруулагчийн танилцуулга, саналын танилцуулга, санамж бичиг, хурлын тэмдэглэл, төслийн хуваарь/үйл ажиллагааны төлөвлөгөө, албан бичиг, зөвшөөрөл авах хүсэлт зэрэг албан ёсны баримт бичгийг бэлтгэж, эцэслэн боловсруулах. Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж зэрэг харилцагч, боломжит хөрөнгө оруулагчид, зохицуулах байгууллагуудтай харилцаагаа хөгжүүлж, тэдэнтэй тогтмол хамтран ажиллана. Удирдлага болон бусад хэлтсүүдэд тайлан, төлөвлөгөө танилцуулах, санал боловсруулах, арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулахад оролцох.