Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Интеллижент Финанс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ИНТЕЛЛИЖЕНТ ФИНАНС ХХК нь 2020 онд үүсгэн байгуулагдсан.

Манай компани ФИНТЕК бүтээгдэхүүнийг бүх шатнысанхүүгийн байгууллагуудад санал болгож ажилласаар байна. Бид сүүлийн үед бизнесийн байгууллагууд дотроос санхүүгийн салбарын ББСБ, ҮЦК, ХЗХ, Даатгалын үйл ажиллагаанд зориулан хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийг тасралтгүй хийж байна.

ФИНТЕК гэдэг нь санхүүгийн үйл ажиллагааг технологийн тусламжтайгаар эцсийн хэрэглэгчдэд хүргэхийг хэлдэг. Бидний бүтээсэн Монголын хамгийн анхны iFinance SAAS-ERP бүтээгдэхүүн нь бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг автоматжуулагч мянга мянган ФИНТЕК-н суурь дэд бүтэц юм.

Санхүүгийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулсан, хүнээс хамааралгүй 24/7 ажиллах автоматжуулсан үйлдлүүдтэй, бүх төрлийн системтэй холбогдох чадалтай, технологийн трендээс хоцроохгүй, өргөн цар хүрээг хамарч ажиллаж чаддаг ALL-IN-ONE цогц програм хангамж болж чадсан учраас бизнесийн байгууллага бүрт өөрсдийн гэсэн давуу талыг бий болгоход туслах бизнес хөгжлийн гарц юм.

  • Алсын хараа

    Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ББСБ, Даатгал, Үнэт цаасны компаниудыг програм хангамжаар хангах

  • Эрхэм зорилго

    Манай компанийн хөгжүүлсэн суурь систем нь зээлийн үйлчилгээ явуулж буй ББСБ болон зээл хүсэгч иргэдийн дунд тохиолддог хүндрэлтэй асуудлуудыг олж харан сул талуудыг автоматжуулж, бүрэн цахимжуулснаар байгууллагын зардлыг бууруулж чаддаг юм.

  • Уриа

    Дэвшилтэт эрин зуунд үй олон технологийн хэрэгцээ дунд хөл алдуулахгүй хөтлөөд явах чадалтай, харилцагчийнхаа өмнө хүлээсэн хариуцлагатай, бизнесийн үйл ажиллагаа хурдтай хөгжих боломжийг бий болгох, танай байгууллагын үеээс үед өвлөгдөх цахим өв хөрөнгийг бид таны гарт хүргэнэ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Үнэт зүйлс

    Бид шинэ санааг боловсруулж хамгийн үр ашигтай, зөв гэсэн шийдлийг гаргаж чаддаг. Бид хамгийн сүүлийн үеийн програм хангамж дээр хөгжүүлэлт хийж, түүнийгээ ашиглаж чаддаг. Бид дотоодын болон гадны системтэй интеграц буюу холболт хийж чаддаг. Бид нэгнээ үргэлж дэмждэг. Бид нэгэндээ үргэлж нээлттэй байж, өөриймсөг хандлагаар тусалж чаддаг.

  • Байгуулагдсан он

    2020

  • Ажилтны тоо

    30

Видео

Танилцуулга

Танилцуулга

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Гэрэгэ цамхаг, 9-р давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.