Манай компани нь гадаад хөрөнгө оруулагчид МУ-д хөрөнгө оруулж, бизнесээ өргөжүүлэн тэлэхэд нь татвар, санхүүгийн хууль эрхзүйн орчныг таниулан ойлгуулах, компани байгуулагдаж эхлэхээс эхлэн үйл ажиллагааг жигдэрүүлэх, цааш тасралтгүй амжилттай үйл ажиллагааг явуулах бүхий л үйл явцыг зохион байгуулах, санхүү татварын бүх төрлийн тайлангууд бэлтгэх, холбогдох байгууллагуудад тайлагнах, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг юм.
Бид гадаад хөрөнгө оруулагчдын МУ-д оруулсан хөрөнгийг зөв зарцуулах, худал хуурмаг залилан мэхлэлтээс хамгаалж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхэд дэмжлэг үзүүлж, МУ-д Гадаад хөрөнгө оруулалттай компаниудын татвар санхүүгийн тайлагналаар дамжуулан татварын орлогыг зохистойгоор бүрдүүлж МУ-ийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх, цаашид гадны хөрөнгө оруулагч болон МУ-ын хооронд хөрөнгө оруулалтын ГҮҮР нь болж ажиллах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг залуу хамт олон юм.
1. Банк, Санхүү, Даатгал
2.
3.
2022
4