Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Инновэйшн Инвестмент ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монголын дижитал төлбөрийн системийн дэд бүтцийг бүтээж чадсан, TechFin салбартаа тэргүүлэгч Инновэйшн Инвестмент ХК-ийн эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээ, хүсэл эрмэлзлээр дүүрэн хамт олны нэг болж, дэвшилтэт ирээдүйн төлөө хамтран ажиллахыг урьж байна.


Инновэйшн Инвестмент ХК нь QPay үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг удирдах “ККТТ” ХХК, Мерчантуудад чиглэсэн үйлчилгээнүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах “Дижитал Мерчант Сервисэс” ХХК гэх 100 хувийн эзэмшлийн хоёр охин компанитай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд группын толгой компани Инновэйшн Инвестмент ХК нь шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, одоогийн бэлэн бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжил, тэлэлтийг удирдан ажиллаж байна.


"ККТТ" ХХК нь банкны дэд бүтэц дээр суурилсан Монгол Улсын бэлэн бус төлбөр тооцоо гүйцэтгэгч байгууллагуудын анхдагчдын нэг, цахим төлбөр тооцооны хамгийн том тоглогч QPay үйлчилгээг 2017 оноос нэвтрүүлэн ажиллаж байна.


2023 оны байдлаар QPay үйлчилгээг нийт 3.2 сая хэрэглэгч өдөр тутамдаа хэрэглэж байгаа ба системийн холболттой 48,000 гаруй мерчант болон 220,000 орчим статик QR мерчантууд QPay үйлчилгээг ашиглан төлбөр хүлээн авч байна. Мөн 2023 онд QPay үйлчилгээгээр 5.9 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 121.4 сая ширхэг гүйлгээг дамжуулан гүйцэтгэсэн. Монгол улсын нийт бэлэн бус төлбөр тооцооны зах зээлийн буюу интернет, мобайл болон картын гүйлгээний 7.9 хувийг эзэлж байна.


“Дижитал Мерчант Сервисэс” ХХК нь Мерчант байгууллагуудад чиглэсэн үйлчилгээ нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэхдээ Мерчант тус бүрийн шаардлага, нөхцөл байдалд нийцэх найдвартай, хялбар, хурдан шийдэл санал болгохыг эрхэмлэн ажилладаг.

  • Алсын хараа

    Хүний амьдралыг таатай болгох дижитал шийдэлд хөрөнгө оруулалт хийж, тогтвортой ирээдүйг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулна.

  • Эрхэм зорилго

    Бид технологид суурилсан инновацлаг шийдэлд зохистой хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлж, шинэ үеийн нийгэм, хүмүүсийн амьдралын хэв маягт нийцсэн дижитал дэд бүтцийг бүрдүүлэх үйлсийг манлайлна.

  • Уриа

    Дижитал шийдэлд хөрөнгө оруулагч

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    PASSION (Тэмүүлэл), TEAM WORK (Багийн ажиллагаа), INTEGRITY (Хариуцлага), SMART (Ухаалаг), WELL-BALANCED (Тэнцвэртэй байдал), STRONG PARTNERSHIP (Хүчтэй түншлэл, харилцаа), DIGITAL EMPATHY (Хэрэгцээг ойлгодог), SUSTAINABILITY (Тогтвортой хөгжил)

  • Байгуулагдсан он

    2016

  • Ажилтны тоо

    32

Видео

Танилцуулга видео

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Элчингийн гудамж Шүрэн оффис 6 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.