Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Инновэйшн Инвестмент ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ

Авлага, өглөгийн тооцоог гаргаж, харилцагч байгууллагуудтай тооцоо нийлж ажиллана. Бараа материал, үндсэн хөрөнгийн орлого зардлын бүртгэл хийх, тайлан гаргаж ажиллана. Нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль тогтоомжын дагуу хөтөлж ажиллана. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллана. АБТодорхойлолтод заагдсан бусад үндлсэн ажил үүргийг гүйцэтгэнэ.

Дэд бүтцийн инженер

Сүлжээний архитектурыг төлөвлөх, зохион байгуулах: Байгууллагын хэрэгцээнд тохирсон сүлжээний архитектур, топологийг төлөвлөж, хэрэгжүүлэх. LAN, WAN, VPN, Firewall зэрэг сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргоо хийх.  Серверийн удирдлага ба тохиргоо: Серверүүдийн тохиргоо, удирдлага, засвар үйлчилгээ, гүйцэтгэлийг хянах, өргөтгөх, шинэчлэлт хийх. Дэд бүтцийн аюулгүй байдал: Мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлж, дэд бүтцийн хамгаалалтыг сайжруулах, халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх (жишээ нь: Firewalls, IDS/IPS). Үүлэн орчны удирдлага: AWS, Azure, Google Cloud гэх мэт үүлэн платформууд дээр дэд бүтцийг зохион байгуулах, удирдах, байршуулах. Дэд бүтцийн автоматжуулалт: Скрипт бичиж, дэд бүтцийн процессуудыг автоматжуулах (жишээ нь: Bash, Python, Ansible, Terraform). Системийн мониторинг ба дүн шинжилгээ хийх: Дэд бүтцийн гүйцэтгэлийг байнга хянаж, доголдол, ачаалал ихсэхээс сэргийлэх, үйл ажиллагааны үзүүлэлтийг сайжруулах арга хэмжээг төлөвлөх. Засвар үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх: Ажлын байр, серверийн болон сүлжээний төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээ, техникийн дэмжлэг үзүүлэх. Тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохиргоо: Шинэ сервер, сүлжээний төхөөрөмж суурилуулж, тохиргоо хийх. Нөөцлөлт болон сэргээх ажиллагаа: Дэд бүтцийн нөөцлөлт, сэргээх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, хяналт тавих. Тайлан гаргах, баримтжуулах: Дэд бүтцийн өөрчлөлт, тохиргоо, засвар үйлчилгээг баримтжуулах, удирдлагад тайлагнах.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Элчингийн гудамж Шүрэн оффис 6 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.